Японы Байнгын хорооны даргатай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Японы Байнгын хорооны даргатай уулзлаа

Японы Байнгын хорооны даргатай уулзлаа
Японы парламентийн төлөөлөгчдийн танхимын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Сүзүки Мүнэо нь УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболдын урилгаар хүрэлцэн иржээ.
Сүзүки Мүнэог Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд нар хүлээн авч уулзлаа.
Энэхүү айлчлал нь ардчилсан олон намын тогтолцоот сонгууль хийж эхэлсний 20 жилийн ойд зориулснаараа онцлогтой гэнэ.
Уулзалтын эхэнд Сүзүки Мүнэо халуун дотноор хүлээн авч байгаад талархан “Онгоцны буудал дээр буухад Монголд япон машин олон байгааг хараад дотно сэтгэгдэл төрсөн шүү” хэмээв. Ерөнхий сайд С.Батболд үүний хариуд “манайх Японыг дэмждэг нь энэ шүү дээ” хэмээн инээж уулзалтын ширээнд урьлаа.

Б.Энхмандах

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж