Торресыг үлдэнэ гэж найдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Торресыг үлдэнэ гэж найдаж байна

“Ливерпуль” клубын шинэ менежер Рой Хожсон багийн довтлогч Испанийн шигшээ багийн тоглогч Фернандо Торресыг багтаа үлдэнэ гэж найдаж байна. Учир нь тус клуб багийн ахлагч Стивен Жерардыг авч үлдсэн, мөн Английн шигшээ багийн хагас хамгаалагч Жое Коулыг багтаа авчирсан учраас ирээдүйн амжилт тодхон байна гэж үзэж байгаа юм.
Испани довтлогчийг авахаар олон багууд ярьж байгаа ч тэд өөрийнх нь шийдвэрийг хүлээж байна. Тэрбээр өөрөө солилцооны цонхоор явах хүсэлтэй байгаа бол “Улаанууд” түүнийг өндөр үнээр явуулах боломжтой. Гэвч үүнээс илүү тэд Торрестэй ирээдүйн амжилтаа холбохыг хүсч байгаа аж.
“Ливерпуль” өнгөрсөн хугацаанд голлох хэдэн солилцоо наймааг хийсэн ч тэр нь төдийлөн үр дүнд хүрээгүй. Улмаар энэ үйдлийнхээ хариуд Рафа Бенитэз ажлаасаа халагдаж, Италийн “Интер Милан”-д очсон.
Харин түүний орлон Рой Ходсон ирсэн бөгөөд Жое Коултэй дөрвөн жилийн гэрээг хийн багтаа авчирж, Стивен Жеррардыг улаануудын ахлагч хэвээр нь үлдээж чадсан.
Одоо тэд 2007 онд “Атлетико Мадрид” клубээс авчирч байсан довтлогчийнхоо шийдвэрийг хүлээж байна. Удахгүй менежер Торрестэй уулзаж ярилцах юм.
Хавьер Машерано ч гэсэн явах магадлалтай тоглогчдын нэрс дунд яваа ч Хожсон түүнийг ч мөн авч үлдэхийг хүсч байгаа юм. Наймдугаар сард түнийг буцан Англид ирэхээр энэ талаар ярилцана гэж багийн шинэ менежер хэлжээ.
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж