Лэндон Донованыг “Ман Сити” сонирхож байна

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Лэндон Донованыг “Ман Сити” сонирхож байна

Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ-ын шигшээ баг шөвгийн 16-д шалгарахад гол үүрэг гүйцэтгэсэн тоглогч бол яахын аргагүй Донован. Тэгвэл түүнийг Английн Премьер лигийн “Манчестер Сити” клуб авахаар сонирхож байгаа бололтой. Энэ талаар тус багийн ерөнхий дасгалжуулагч Роберто Манчини Английн хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгсөн байна. Манчини хэлэхдээ “Донован бол маш сайн тоглогч. Түүнийг авах нь хамгийн боломжийн сонголт” гэжээ.
Энэ жил 28 настай Донован одоогийн байдлаар “Лос Анжелес Галакси” клубээс 2,1 сая ам.долларын цалин авдаг бөгөөд дэлхийн аварга эхлэхийн өмнөх ханш нь 8-10 сая ам.доллар байсан юм. Харин ДАШТ-ээс хойш түүний ханш нь өссөн байна. Хэрвээ “Манчестер Сити” клуб түүнийг авахаар болбол 15 сая ам.долларыг  “Галакси”-д төлөөд дээрээс нь Донованд долоон саяыг санал болгох бололтой. Түүний хувьд өмнө нь Английн Премьер лигийн “Эвэртон” клубт зээлээр тоглодог байсан бөгөөд шинэ гэрээ хийгдвэл дахин Премьер лигийг зорих юм.
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж