“Формула 1”-ийн 13 дахь баг “Виллэнуэв Рейсинг” болох уу

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

“Формула 1”-ийн 13 дахь баг “Виллэнуэв Рейсинг” болох уу

“Формула-1”-ийн 1997 оны аварга Канадын алдарт тамирчин Жэк Виллэнуэвийг мэдэх авто сонирхогчид олон биз ээ. 1990-ээд оны сүүлч үе, манай мянганы эхэнд “Формула-1”-д уралдаж байсан тэрбээр эргээд автоспортын хаан ангилалд өрсөлдөхөөр шийджээ. Гэхдээ багийн эзний хувиар. Одоо 39 настай Виллэнуэв Италид байрладаг “Дуранго” автомашины багтай хамтарч 2011 он гэхэд “Виллэнуэв Рейсинг” нэртэй багийг Ф1-д өрсөлдүүлэхээр ажилдаа орсон байна.  
“Дуранго автомотив” баг нь Италид байрлаж, GP2 уралдаанд оролцдог юм. Тус баг энэ жилийн дөрөвдүгээр сард Ф1-д элсэх саналаа тавьсан бөгөөд одоо бүр шинэ хамтрагчийн хамт хүсэлтээ гаргаж байна. “ЮС Ф1” багийн оронд шинэ багийг бүртгэх боломж Ф1-д байгаа ч олон улсын автомашины холбоо ирэх долоо хоногоос энэ асуудлыг авч хэлэлцэх гэнэ.
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж