Аваргуудын лигийн тоглолтыг таван шүүгч шүүнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Аваргуудын лигийн тоглолтыг таван шүүгч шүүнэ

Ирэх улиралд Аваргуудын лигийн тоглолтууд хоёр шүүгчийн нэмэлттэй явагдахаар боллоо. Олон улсын хөлбөмбөгийн холбооны зөвлөл өчигдөр хуралдан дээрх шийдвэрийг гаргасан байна. Өнгөрсөн улиралд Европын лигийн тоглолтууд таван шүүгчтэй явагдаж, амжилттай үр дүн гарсан учраас Европын шилдгүүдийн өрсөлдөөнд энэ дүрмийг оруулахаар болжээ. Ингэснээр талбайн шүүгч, хажуугийн шүүгчид дээр нэмэгдээд нүүрний шугам буюу торгуулийн талбайг хянах хоёр шүүгч ажиллахаар болсон аж. Мөн Англи, Шотланд, Умард Ирланд, Уэльсийн хөлбөмбөгийн холбоодын гаргасан гомдлын дагуу гоолын шугамын технологийг нэвтрүүлэх асуудал сөхөгдөх ёстой байсан ч хөлбөмбөгийн дүрэм журам зохиогчид уг асуудлыг аравдугаар сар хүртэл хойшлуулсан байна. Тэгэхээр 10-р сард Уэльст болох хуралдаан хөлбөмбөгийн ирээдүйн хөгжлийг шийдэх нь ээ.
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж