“Алтаргана-2010” наадмын хүрээнд зохион байгуулсан “Дангина” гоо бүсгүйн тэмцээн өчигдөр Соёлын төв өргөөнд болж өнгөрлөө. Тус тэмцээнд Эрхүү хотоос А.Ханхалаева, Е.Ильина, Монгол Улсаас О.Мөнгөн-Эрдэнэ, Н.Сарангэрэл, Агийн Буриадаас Г.Иванова, Д.Дашдондокова, Өвөр Монголоос Г.Бүчид, Буриад улсаас Б.Арюна, С.Доржиева зэрэг нийт есөн гоо бүсгүй өрсөлджээ. “Дангина” гоо бүсгүйн тэмцээний тэргүүн миссээр Агийн Буриадаас оролцсон Г.Иванова шалгарсан бол удаах байрт Буриад улсаас ирж оролцсон Б.Арюна, гуравдугаар байрт манай улсаас оролцсон Н.Сарангэрэл тус тус шалгарчээ.
М.Урин