Дасгалжуулагчдын хүсээгүй АНУ-ын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Дасгалжуулагчдын хүсээгүй АНУ-ын шигшээ баг

2008 оны Бээжингийн олимпийн баг биш цоо шинэ АНУ-ын шигшээ багийг ДАШТ-д дэлхий нийт харах нь. Учир нь Амаре Стадмайр өөрийн хүсэлтээр гарсан бол Робин Лопез нурууны бэртэл, Дэвид Ли бэлтгэлийн эхний өдөр авсан хурууны бэртлийн улмаас шигшээ багийг орхилоо.
“Алтан мужийн дайчид”-тай 80 сая ам.долларын зургаан жилийн гэрээ хийсэн Ли болон 100 саяын гэрээг хийсэн Амаре Стадмайр нарыг орлож, өөр тоглогчдыг шигшээ баг дуудахгүй гэдгээ Коланжело мэдэгдлээ. Тэгэхээр одоо байгаа тоглогчдоос АНУ-ын шигшээ баг бүрдэнэ гэсэн үг.
Төвийн байрлалд Брүүк Лопез, Тайсон Чандлер, Жавал Макгий, хүчний довтлогчоор Ламар Одом, Кэвин Лов, Жефф Грийн нар байгаа юм. Лопез болон Чандлер нар ингэснээр ямартай ч шигшээ багийн талбайд гарах 12 тоглогчийн нэгт багтах нь ойлгомжтой боллоо.
Эдгээр бүрэлдээхүүнийг харахад, хүчний тоглолтод АНУ дарлуулах магадлалтай ч сайн мэдээ нь Майк Шишэвскигийн удирдсан баг 2008 онд Бээжинд хүчний тоглолтоор бүх багаас илүүрхсэн. Ердөө нэг төвийн тоглогчтой тоглож, жижиг довтлогчид болох Кармело Антони, Лэброн Жэймс, хүчний довтлогчоор хүртэл гаргаж зарим тохиолдол төвийн тоглогчгүй тоглож байсан. Тэгэхээр хүчний тоглолтод АНУ хэзээ ч дарлуулж байгаагүй гэдэг нь тэднийг тайвшруулж болох ч яг ямар байхыг одоогоор хэлж таашгүй.
Зарим тохиолдолд Одом, Лов нар төвийн байрлалд, Кэвин Дурант, Руди Гэй нар хүчний довтлогчоор тоглоно гэсэн болж байна.
Дасгалжуулагч Шишэсвки мөн голчлон гурван хамгаалагчийг ашиглана гэдгээ мэдэгдсэн ч хэн гэдгийг нь тодорхой хэлээгүй аж. Гэхдээ энэ удаагийн АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүн тийм ч хүчирхэг биш болох нь.
Харин тэдэнд аз тохиож По Гасоль, Дирк Новицки нар шигшээ багаасаа тоглохгүй. Тэгэхээр Испани ч гэсэн хүч султай л болно.
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж