“Улаалзай” буриад дууны цэнгүүн эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

“Улаалзай” буриад дууны цэнгүүн эгшиглэнэ

“Улаалзай” буриад дууны цэнгүүн эгшиглэнэ
Улаанбаатар хотноо Буриад зон олны их наадам  “Алтаргана-2010”  өчигдөр нээлтээ хийсэн билээ. Энэхүү олон улсын буриад угсаатны баяр наадмын хүрээнд Монгол бөхийн өргөөнд өнөөдөр 19.00 цагт “Улаалзай”  буриад дууны дуун цэнгүүн болох гэж байна. Тус цэнгүүнд ардын жүжигчин Д.Жаргалсайхан, Д.Жамъянжав, Ц.Ичинхорлоо, гавъяат жүжигчин А.Бүтэд, соёлын тэргүүний ажилтан Г.Батцэрэн, Д.Долгормаа, соёлын тэргүүний ажилтан, ОХУ-ын БУ-ын Усть Орда мужийн гавъяат жүжигчин С.Егорь, БНХАУ-ын хоёрдугаар дэсийн тоглолгч, ӨМӨЗО-ны хөдөлмөрийн баатар Ц.Должон, ОХУ-ын БУГЖ А.Бадамханда гээд нутаг нугийн буриадын шилдэг уран бүтээлчид оролцоно. Мөн залуу дуучин Ж.Чингис, ОХУ-ын БУ-ын поп дуучин Мэдэгмаа Доржиева, ОХУ-ын БУ-ын дуучин Чингис Раднаев, ҮДБЭТ-ийн Ч.Чинзориг, Ц.Баттөр, дуучин М.Ариунжаргал, хөөмийчин Б.Эрдэнэбаатар нар оролцон ая дуугаа өргөх ажээ гээд нутаг нугийн буриадын шилдэг уран бүтээлчид оролцоно. Дуун цэнгүүнийг “Даяар Төгс” ТББ зохион  үүрэн холбооны “Unitel” компани, “New House Doctor” ХХК ивээн тэтгэжээ. Дуун цэнгүүнд ирсэн үзэгчдийн  тоглолтын тасалбарын  дугаар гураваар төгссөн “Unitel”-ийн дугаар авах эрхийн бичиг хэрэв есөөр төгссөн бол “Улаалзай” Буриад дууны цомог бэлэглэх гэнэ шүү. Тоглолтоо үзээд азтан болоорой.
Г.ДАША
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж