Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Петр Чех гэмтжээ

“Челси” клубын хаалгач Петр Чех мягмар гаригийн бэлтгэлийн үеэр баруун гуяны булчиндаа гэмтэл авсан учир Премьер лигийн нээлтийн тоглолтуудыг өнжихөд хүрчээ. Клубын эмч мэргэжилтнүүд түүнийг нэг сарын хугацаанд талбайд гарахыг хориглосноор шинэ улирлын өмнөх тоглолтууд болон наймдугаар сарын 8-нд “МанЮ”-гийн эсрэг хийх Community Shield-ын тоглолтод оролцохооргүй болсон байна.
“Цэнхрүүд” лигийн нээлтийн тоглолтоо наймдугаар сарын 14-нд “Уэст Бром”-ын эсрэг хийх бөгөөд дараа долоо хоногт нь “Уиган”-тай тоглоно. Харин энэ хоёр тоглолтыг дэлхийн шилдэг хаалгачдын нэг Чех мөн л үзэгчдийн суудалд өнгөрөөх юм.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж