Аваргуудын лигийн шүүгчдийн тоог нэмжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Аваргуудын лигийн шүүгчдийн тоог нэмжээ

Хөлбөмбөгийн тоглолтын дүрэм журмыг тодорхойлдог IFAB буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны зөвлөлөөс ирэх улирлын Аваргуудын лигийн тоглолтын шүүх бүрэлдэхүүнд хоёр хүнийг нэмж оролцуулах шийдвэр гаргасан байна. Уг системийг өнгөрсөн улирлын Европын лигт туршиж үзсэн бөгөөд энэ улиралд ч хэвээр мөрдөхөөс гадна Европын хөлбөмбөгийн элитүүдийн өрсөлдөөн болох Аваргуудын лигт ирэх хоёр улирлын хугацаанд туршиж үзэх болжээ. Харин 2012 онд FIFA энэ системийг цаашид ашиглах эсэх талаар эцсийн шийдвэрийг гаргах юм.
Түүнчлэн гоолын шугамд мэдрэгч байрлах технологийн талаарх асуудлыг IFAB ирэх аравдугаар сард болох ээлжит уулзалтын үеэр авч хэлэлцэх гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж