Багадаа ямар байсан тухай зурхай

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Багадаа ямар байсан тухай зурхай

Хонь

Гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 20-ны хооронд төрсөн
хүүхдийн эцэг эх нь “зочдоо” хүлээн авч байх хооронд сая төрсөн “нялх”
хурга орон дотроо бахирч гарна. Тэр нь та нар намайг эгшин ч болов
ганцааранг минь орхиж яаж зүрхлээ вэ? Эцсийн эцэст энд чинь хэн нь
жанжин болж байнаа? гэсэн үг. Хэн нь жанжин болохыг эцэг эх нь амаржих
газраас ирсэн даруйдаа мэдэж авна. 

Та хүүгээ /охин ч байсан ялгаагүй/ халбагаараа ширээ нүдэж, өгсөн
хоол өөрт нь тохирохгүй гэдгийг нотлох гэж хоолныхоо ногоог зад тургиж
байхыг хараад энэ үг үнэн болоход итгэнэ. “Хурга” үе тэнгийнхээ
багачуудаас хэлд ч, хөлд ч түрүүлж орно. Шүд нь загатнасан үед тун
явдалтай. Их сониучхан, явахгүй газаргүй, оролдохгүй юм гэж үгүй. Хурц
үзүүр, иртэй зүйл, чүдэнз зэргийг сайн нуух хэрэгтэй. Тэд бэртэж гэмтэн,
гар хөлөө эсгэж, түлэгдэх гээд байдаг тул хараа хяналтгүй орхиж
болохгүй. 

Бяцхан “хурга” өсч өндийх явцдаа улаан бурхан, гахайн хавдар,
салхин цэцгийг дажгүй туулж гарсны дараа ааш авир нь улам ч нэмэгдэнэ.
Ялихгүй л эсэргүүцэлтэй учирвал уур нь дүрсхийнэ, гэхдээ дорхноо
намдана. Шуурганы дараа наран мандах лугаа уурласныхаа дараа үргэлж
инээмсэглэж байдаг. Шуналгүй, бусадтай тоглоомоо дуртайяа хуваалцана.
Сургуульд орохдоо гэрийн даалгавраа үл тоомсорлох хандлага гаргана. Яаж ч
загнаад, бусдаар жишээ авч яриад нэмэргүй. Харин “Миний хүү бусдын
хүүхдийг арай л гүйцэхгүй доройхон амьтан юм даа, одоо яая гэхэв дээ”
гээд хэлчихвэл бусдаас дутахгүй, харин ч илүү гэдгээ нотлох гэж хичээж
гарна даа.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж