Амралт, уралдаан наадмын дундуур Төрийн ажил ч мөн үргэлжилж байна. Өчигдөр орой Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлаж Концессийн жагсаалтыг хэлэлцэн баталжээ. Энэ нь бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэх зорилготой бөгөөд жагсаалтанд 91 төсөл, арга хэмжээг тусгасан байв. Жагсаалтыг баталснаар дэд бүтэц, нийгмийн суурь үйлчилгээний томоохон бүтээн байгуулалтын ажлыг энэ сараас эхлүүлэх нөхцөл бүрдэж байгаа аж.
Уг төслүүдэд шаардагдах хөрөнгийг Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, жил бүрийн улсын төсөвт тусгах, Олон улсын банк санхүүгийн байгууллагын төсөлд хамруулахыг Сангийн сайд С.Баярцогт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Х.Хашчулуун нарт даалгасан байна.

Б.Энхмандах
Холбоотой мэдээ