Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан Дэлхийн оюуны өмчийн байгууллагын /ДОӨБ/ Монгол Улсын оюуны өмчийн үндэсний стратеги боловсруулах шинжээчдийн багийн төлөөлөгч нартай уулзлаа.
Уулзалтад ДОӨБ-ын Төслийн менежмент хариуцсан ахлах зөвлөх, хатагтай Франческа Тозо, тус байгууллагын Ази-Номхон далайн бүсийн техникийн туслалцаа, чадавхи нэмэгдүүлэх газрын Монгол Улсыг хариуцсан мэргэжилтэн, ноён Лиу Жи болон Монгол Улсын оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат нар оролцлоо.
Ахлах зөвлөх П.Цагаан ДОӨБ-ын төлөөлөгчдийн хэрэгжүүлэхээр зэхэж буй Монгол Улсад оюуны өмчийн үндэсний стратеги боловсруулах төслийг дэмжээд, Монгол Улсын Ерөнхийлөгч болон Тамгын газрын зүгээс тэдний үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд ахлах зөвлөх П.Цагаан: “Хэдийгээр сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг байгалийн баялгийнхаа ачаар хурдацтай хөгжиж байгаа ч, тус улсын зөв зохистой хөгжилд оюуны өмч болон түүнийг хамгаалах асуудал чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэхийн сацуу, энэхүү төслийн үйл ажиллагааг бодит байдал дээр хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллахыг хүсье” гэжээ.
Дэлхийн оюуны өмчийн байгууллагын төлөөлөгч, хатагтай Тозо Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс тэдний ажлыг дэмжиж буйд талархан, уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байна гэдгээ илэрхийлсэн талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.