Lee DeWyze шинэ цомгоо гаргана

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Lee DeWyze шинэ цомгоо гаргана

“Америкийн шүтээн”-ий ес дэхь улирлын ялагч Lee DeWyze шинэ цомгоо
гаргахаар ажиллаж байгаа аж. Тэрбээр цомгийнхоо нэрийг хараахан өгөөгүй байгаа
ба удахгүй худалдаанд гаргана хэмээн мэдэгдсэн
байна.

Тэрбээр өөрөө
дууны үг, аяа зохиодог ба
өмнө нь
гурван ч цомог гаргаад байгаа.
2007 онд хамгийн анхны цомог болох “So I"m Told” цомгоо гаргасан ч
төдийлөн амжилт олоогүй аж. 2008 онд “Square One Organics”, 2010 онд
“Slumberland”  нэртэй цомгуудаа тус тус гаргасан юм.
Lee DeWyze уйгагүй хөдөлмөрлөж, өөрийн хөгжмийн карьераа орхилгүй явсаар
“American Idol”-д
оролцон түрүүлж, амжилтын гараагаа эхэлсэн юм.

Сонирхуулахад, тэрбээр “Teen Choice Award” оны шоуны
шилдэг эрэгтэй од шагналыг хүртсэн.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж