Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав өнөөдөр 14.00 цагаас сэтгүүлчдэд УЕПГ дээр мэдээлэл хийх гэж байна. Тэрбээр АТГ-ын дарга Ч.Сангарагчаатай холбоотой асуудал болон бусад асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх ажээ. Ч.Сангарагчаа дарга, мөн АТГ-ын орлогч дарга Д.Сундуйсүрэн нарын албан тушаалын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг Улсын ерөнхий прокурор УИХ-д хүргүүлсэн ч хуулийн хугацаанаас нь хэтрүүлж, түүгээр үл барам нэгдсэн хуралдаанд оруулалгүй хаврын чуулганыг өндөрлүүлсэн юм. Ерөнхий прокурор энэ талаар шаардах бичиг явуулсан ч УИХ-ын хаврын чуулганыг шууд өндөрлүүлсэн. Энэ мэт асуудлын талаар мэдээлэл хийх гэж байна.
Д.ОЮУН