Honda 2012 онд цахилгаан машин гаргана

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Honda 2012 онд цахилгаан машин гаргана

Японы автомашин үйлдвэрлэгч Honda Motor компани 2012 оноос эхлэн Япон болон Америкийн зах зээлд бүрэн цахилгаан хөдөлгүүртэй машин нийлүүлэхээр ажиллаж эхэлжээ. Байгаль орчинд хор нөлөө багатай автомашины салбарт өрсөлдөхөөр тус компани дээрх төлөвлөгөөг гаргасан бөгөөд компанийн ерөнхийлөгч Таканобу Итогийн хэлснээр хорт утаа бага ялгаруулдаг бүтээгдэхүүн гарахгүй бол компанид ямар ч ирээдүй байхгүй гэнэ.
Insight болон CR-Z маркийн хибрид буюу давхар хөдөлгүүртэй машин үйлдвэрлэх болсон Honda-гийн хувьд анх удаа бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх болсон нь энэ юм.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж