Төмөр зам ашигт малтмалаа дагадаг | News.MN

Төмөр зам ашигт малтмалаа дагадаг

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Төмөр зам ашигт малтмалаа дагадаг

Төмөр зам ашигт малтмалаа дагадаг
Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг удирдсан Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягтай уулзаж хуралдааны талаар ярилцлаа.

-Монгол-Оросын Засгийн га­зар хоорондын комиссын ху­рал­даанаар Улаанбаатар хувь нийлүүлсэн нийгэмлэгийн гэ­рээг энэ ондоо өөрчлөхөөр бол­сон нь олны анхаарал та­таж байна. Энэ талаар ярил­ц­лагаа эхлэх үү?
-1949 оны гэрээ хэлэлцээрээр байгуулсан Орос-Монголын хам­тар­сан төмөр зам өнөөдөр зах зээ­лийн нөхцөлд нэг л дасан зохицож  өгөхгүй байгаа. Тиймээс Улаанбаатар төмөр замын үйл ажил­лагааг сайжруулъя, тал та­лаасаа анхаарал хандуулж хү­чин чармайлт гаргая гэдэг тохи­рол­цоонд хүрлээ. Хөрөнгө мөнгө ч гаргахаар болсон. Төмөр замын гэрээг шинэчлэх, өөрчлөх хэрэгтэй гэдэг дээр хоёр тал санал нэгдсэн. Ажлын хэсгүүдийг шахуу хурдан ажиллаж энэ онд багтаан асуудлыг шийдвэрлэ гэсэн үүргийг өглөө. Үүний зэрэгцээ ашигт малтмалын салбар түүний дундаас ураны чиглэлд хамтарч ажиллах талаар Ерөнхийлөгч нар  ярилцсан. “Дор­нод Уран” компани байгуулах ажил эхлээд байна.
-Шинэчлэлт манай талд ашиг­тай байх боломж хэр байна?
-Хэний талд ашигтай вэ гэхээсээ илүү энэ аж ахуйн нэгж өөрөө үр ашигтай ажилладаг баймаар байна. Одоо бол алдагдалд орчих­сон байна.Тоног төхөөрөмж, тол­гой, вагон, зам, гээд бүх юм нь хуучирчихсан. Ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хүлээж, бай­гаа. Иймд үүнийг үр ашигтай ажил­луулах тал дээр л тал талаасаа анхааръя гэсэн.
-ОХУ-ын Засгийн газар манай улсын төмөр замын талаар тө­рөөс баримтлах бодлогыг сонир­хож байна уу?
-Монгол Улс Оросынхтой адил­хан өргөн царигийн төмөр замтай. Иймд Монгол Улсын төмөр замын цаашдын бодлогыг Орос улсын зүгээс анхаарсан байх л даа. Бид бол бодлогыг тодорхойлохдоо Монгол Улсын төмөр замын сүл­жээ нь ашигт малтмалаа дагаж байрлахаар тооцож байгаа. Үүний­гээ ч Оросын талын төлөөлөгчдөд хэлсэн.
-“Улаанбаатартөмөр зам” ний­­гэм­­­­лэгийн дүр­­мийн санд өөрч­лөлт оруу­ла­хаар бол­сон. Энэ ямар учиртай вэ?  
-“Улаанбаатар төмөр зам” ний­гэм­лэг зах зээлийн нөхцөлд олиг­той ажиллаж чадахгүй байна. Иймд дүрмийн сангаа нэмж 125 сая ам.долларыг тус тус оруулахаар болсон.
-ОХУ-ын хил орчмын иргэд визгүй зорчих, визний хөнгөлөлт эдлэх боломж байна уу?
-Визгүй зорчих асуудлыг яриад эхэлчихсэн. Гагцхүү хэзээ шийдэх вэ гэдэг л байна. Ер нь бол аль аль талдаа их төвөг чирэгдэл учруулдаг асуудал л даа.
-Өмнө нь ажиллаж байсан ч одоо ажиллахаа больсон хи­лийн боомтуудын асуудлыг хэр­хэхээр болж байна вэ?
-Оросын зүгээс “Хилийн за­рим боомтыг хаах хэрэгтэй. Хэрэг­цээ шаардлага бага байна” гэх саналыг тавьдаг. Энэ асуудал дээр холбогдох газрууд нь ярилцаж байгаа.
-ОХУ-д су­рал­цах оюутнууд ямар чиг­лэлийн мэргэжлээр суралцах вэ? Цөмийн энерги, ураны чиг­лэлээр суралцуулах боломж бий юу?
-Ер нь манайхан ОХУ-д бүх төрлийн мэргэжлээр сурдаг. Гэхдээ цөмийн энергийн эрчим хүчний салбарт ажиллах мэргэжилтэн бэлтгэх саналыг тавиад өнгөрөгч жилээс эхлээд хүмүүсийг явуулж байгаа.
-Засгийн газар хоорондын да­раа­гийн уулзалтыг хаана хийх вэ?
Жил жилд ээлжлэн хоёр улсад хийдэг. Дараагийн жилийг ОХУ-д, хил орчим хийх байх. Тээврийн сайд Ливитин бид хоёр ярилцаад дараагийн жил Улаан-Үүд хотод хийж болох талаар то­хи­ролц­сон.
Засгийн газрын комиссийн хурал дээр ч гэсэн манай Худалдаа аж үйлдвэрийн танхимийн төлөө­лөгч­дийн хэлж байгаагаар Оросын хил гаалийн систем хүндрэлтэй. Ма­найх­ны хэд гурван барааг оруулах гаргахад энэ нь харагддаг гэж байна.  Мөн дараагийн уулзалтаар бүс нутгийнхаа асуудлуудад анхаа­рал тавьяа гэж үзсэн.
-Хоёр талын аж ахуй нэгжүүд хамтран ажиллах протоколд гарын үсэг зурахад хоёр орны худалдаа аж үйлдвэрийн тан­химууд оролцсон нь ямар сайн талтай вэ?
-Монгол Улс нэг үеээ бодвол ганц Оросын ч биш гадны улс ор­нуудын анхаарал татдаг улс бо­лоод байна. Яагаад гэвэл Оюу­толгой гэж том орд байна. Мөн Тавантолгойг хөдөлгөх шийдвэр гарчихлаа. Их хэмжээний хөрөнгө оруулалт, их хэмжээний мөнгийг шингээх боломжтой болж байна. Үүнийг дагаад төмөр зам, авто зам, цахилгаан станц, ер нь Монгол Улсын түүхэнд байгаагүй том бүтээн байгуулалтууд эхэлж байна. Энэ агуулгаараа гадаадын улс орнууд Монгол орныг ихээхэн анхаарч байна.
Засгийн газар хоорондын ко­миссын хуралдааны үеэр Оросын та­­лаас маш олон бизнесменүүд ир­сэн.  Тэдний зарим нь  манай банк сан­хүүгийн секторт орж ажил­лах сонирхолтой байгаагаа илэр­хийлсэн.Энэ нь манай улсын хувьд ихээхэн баярлууштай зүйл.
Оросын худалдаа аж үйлдвэрийн танхим гэдэг нь Монголын аж үйлдвэрийн танхимийн нэгэн адил Оросны компаниудыг баг­таа­сан байгууллага. Эдгээр байгуул­лага хамтран ажилласнаар аж ахуй нэгжүүд нь өөр хоорондоо холбогдох боломжтой болж байна. Иймд бид энэ жилдээ Монгол, Оросын бизнес форумыг зохион явуулья гэж төлөвлөсөн. Өмнө нь нэг удаа хийж хоёр улсын бизнесменүүд оролцож байсан
-Тээврийн хөнгөлөлт үзүүлэх тал дээр ярилцсан уу?
Мөн л яригдаж байгаа. Засгийн газрын комиссын дэргэд дэд ко­мисс, ажлын хэсгүүд ажилладаг. Өмнө нь Валидовостокт  очиж ярил­цахдаа тээврийн асуудал эрхэлсэн ажлын хэсгийнхэн са­нал тавьсан. Одоо Тавантолгой, Оюу­толгойн ордыг ашиглахтай холбог­дуулан тээвэрлэлтийн асуудал гарч ирнэ. Оросын нутгаар тээвэрлэсэн тохтолдолд хөнгөлөлттэй нөхцөл өгөөч гэсэн саналыг бид тавьж байгаа. Гэвч одоогоор асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байна.
-Манай улсын мах махан бү­тээг­дэхүүний экспорт хан­галтгүй байгаа. ОХУ-тай энэ талаар ярилцаж буй зүйл бий юу. Газрын тосыг Оросоос экспортлоход ч гэсэн шийд­вэрлэх асуудал байгаа шүү дээ?
-Ер нь ОХУ ч олигтой мах авч чаддаггүй. Манай улс ч гэсэн олигтой мах гаргадаггүй. Энэ нь мал эмнэлгийн эрүүл мэндийн байдалтай хол­боотой. Манай улсад малын өвчин үе үе гарч байгаа нь махны экспорт өмнөхөөс ухрахад хүргээд байна.
Бид газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь Оросоос авдаг. Бид нар буцааж юм өгмөөр байна шүү дээ. Тэгж байж худалдааны ба­ланс ойрхон болно. Манайхаас үнд­сэндээ бага хэмжээний мах, хивс, ноос л гаргаж байна. Оросоос Мон­гол руу орж ирж буй нийт ба­раа манайхаас Орост гаргаж буй барааанаас арав дахин их бай­на. Тиймээс Монголын бараа бүтээг­дэхүүний татварыг багасгаач гэсэн саналыг олон удаа тавьсан. Үүний хариуд ОХУ “Аль нэг улсын хувьд харж үзэж болдоггүй” гэсэн  тайл­барыг өгсөөр байгаа.

Б.Энхмандах

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж