Б.Баасанбазарын хонгор түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Б.Баасанбазарын хонгор түрүүлжээ

Монголын морин спорт уяачдын холбооны  15 жилийн ойд зориулсан шигшмэл морьдын "Их хурд" уралдаан өнөөдөр Хүй долоон худгийн дэнжнээ болсон билээ. “Их хурд”-ын их насны морьдын уралдаанд  Төв аймгийн “Агт-Эрдэнэ” галын уаяч Б.Баасанбазарын хонгор түрүүлж, тод магнай, торгон жолоогоо өргүүллээ. Хурдан их насны морьдын уралдаанд Өвөрхөнгай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, М.Эрхэмбаярын – Саран хонгор аман хүзүүнд хурдалж, Завхан аймгийн Яруу сумын уяач Ш.Баянжаргалын  Халтар, Ховд аймгийн Дуут сумын уяач Б.Даваанямын сартай хар, Ховд аймгийн Дарви сумын уугуул, алдарт уяач Б.Мөнхтөрийн  хар айргийн тавд хурдалсан байна.

Д.Анар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж