Оюуны өмчийн стратеги боловсруулна

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Оюуны өмчийн стратеги боловсруулна

Оюуны өмчийн стратеги боловсруулна
Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн өнгөрсөн хавар Дэлхийн Оюуны өмчийн байгууллага /ДОӨБ/-д айлчлах үеэр тавьсан хүсэлтийн дагуу Оюуны өмчийн стратегийг боловсруулах шинжээчдийн баг Монгол Улсад ирээд байгаа юм байна. Тус багийн төлөөлөгчдийг өнөөдөр Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзжээ.  Тэргүүн шадар сайд уулзалтын эхэнд “Манай улсын хувьд өөрийн улс орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан технологийн дэвшил, инновацийг дэмжих асуудлыг нэн тэргүүний чиглэл болгож байгаа үед Оюуны өмчийн стратегийг боловсруулах түүнийг амжилттай хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор гарч байна. Бидний хүсэлтийг хүлээн авч түргэн шуурхай арга хэмжээ авч байгаа ДОӨБ-ийн Ерөнхий захирал Фрэнсис Гаррид талархаж байгаагаа дамжуулъя” гэжээ.
Төслийн багийнхан эхний ээлжинд Монгол Улсад Оюуны өмчийн стратегийг боловсруулах төслийн хамрах хүрээ ба хэрэгжүүлэх аргачлалын талаар танилцуулжээ. Айлчлалын багийнханд Тэргүүн шадар сайд талархал илэрхийлээд Монгол Улсад Оюуны өмчийн стратегийг боловсруулан гаргах нь мэдлэгт тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн амьдралыг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах гээд ихээхэн чухал ач холбогдолтой бичиг баримт гарна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж бүхий л талаар дэмжиж туслана гэсэн байна.

Д.ОЮУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж