Хакухо ганцаараа башёг тэргүүлж эхэллээ | News.MN

Хакухо ганцаараа башёг тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Хакухо ганцаараа башёг тэргүүлж эхэллээ

Хакухо ганцаараа башёг тэргүүлж эхэллээ
Японы мэргэжлийн сумо бөхийн нагоя башёгийн 11 дэх өдрийн барилдаанд их аварга Хакухо М.Даваажаргал баруун жигүүрийн сэкиваки Котошогикүтэй барилдаж, сукуинагэ мэхээр давснаар 11 даваатай болж, башёг ганцаараа тэргүүлж байна. Түүнтэй ижил 10 даваатай байсан Хомашо 11 дэх өдрийн барилдаанд Какурюү М.Анандад унаснаар их аварга ганцаараа башёг тэргүүлж эхэллээ. Харин Какурюүгийн тухайд ес дэх даваагаа авсан юм.
Макүүчи буюу дээд зиндаанд барилдаж буй манай бусад бөхчүүдийн тухайд Токитэнкү А.Хүчитбаатар хатакикоми мэхээр өрсөлдөгчөө давсан бол Кёкүтэнхо Н.Цэвэгням Шимоторитой барилдаж, цүридаши мэхээр давж, башёгийн зургаа дахь даваагаа авсан байна. Мөн өнөөдрийн барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргил, Моконами Г.Базарсад нар өрсөлдөгчөө давсан бол Хакуба А.Өнөржаргал, Асасэкирюү Б.Дашням, Токүсэгава Б.Ганболд, Шотэнро Д.Нямсүрэн нарын бөхчүүд өнөөдрийн барилдаанд өвдөг шороодсон байна.
Башёгийн 11 дэх өдрийн барилдаанд Монголын озэки Харумафүжи Д.Бямбадорж озэки Кайотой барилдахаар оноолт таарсан байсан ч озэки Кайо гэмтлийн улмаас башёг орхисон учир хоёр бөхийн хооронд барилдаан болсонгүй.

Нагоя башёгийн 11 дэх өдрийн барилдааны дүн:

Давсан                Унасан

Хакухо /Ё/ 11-0            Котошогикү /С/ 3-8
Токитэнкү /М3/ 6-5            Котоошю /О/ 8-3
Харумафүжи /О/ 7-4        Кайо /О/ 6-5
Баруто /О/ 8-3            Кисэносато /С/ 6-5
Китатайки /М4/ 5-6            Хакуба /К/ 2-9
Аран /М2/ 7-4            Точиношин /К/ 3-8
Точиозан /М1/ 6-5            Аминишики /М2/ 5-6
Ёшиказэ /М8/ 2-9            Асасэкирюү /М1/ 2-9
Кёкүтэнхо /М3/ 6-5            Шимотори /М9/ 4-7
Какурюү /М6/ 9-2            Хомашо /М13/ 10-1
Ваканосато /М7/ 7-4        Токүсэгава /М7/ 6-5
Тамаваши /М14/ 5-6        Какизоэ /М9/ 2-9
Моконами /М10/ 6-5        Кимураяма /М13/ 5-6
Тосаюүтака /М10/ 6-5        Тамаасүка /М16/ 4-7
Гагамару /М12/ 5-6            Такэказэ /М11/ 5-6
Такамисакари /М11/ 7-4        Коккай /М12/ 5-6
Бушуяма /М15/ 5-6            Хокуторики /М15/ 5-6
Сококурай /Ж3/ 7-4            Шотэнро /М16/ 3-8

С.ЦЭЛМЭГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж