
Японы зохион бүтээгчид амьдралд бас нэг шинэлэг санааг хэрэгжүүлэн экологийн цэвэр, нэг их үнэтэй биш, аагим халуунаас аврах өгзөг хөргөгчийг бүтээжээ.
«Thanko» компанийн төлөөлөгчийн хэлснээр биеийн тэр хэсгийг л хөргөж байж халуунаас аврагдах гэнэ. Албан байранд шүршүүрээс хол албан хувцаснаас салж чадахгүй хүмүүст «USB Seat Air» нэртэй компьютерт залгаж болох грелк шиг хавтгай төхөөрөмж ихээхэн хэрэгтэй болж байна. Японы шинэ төхөөрөмжийн экспортыг энэ сарын сүүлчээс хийж эхлэх ба одоо тэр нь Япондоо 45 ам.долларын үнэтэй ажээ.