
Тэр хүний хэлснээр нүүрэлдүүлэн байцаасан нь талаар болсонгүй ажээ. ”Тэнд маш аймшигтай зүйл илэрсэн. Энэ бүгд нь юугаар төгсөхийг би мэдэхгүй” гэж тэр хүн хэлжээ.
Пукачтай нүүрэлдүүлсэн хүмүүсийн талаар эх сурвалж хэлэхээс татгалзжээ. Генерал асан спикер Владимир Литвинтай нүүр тулан ярилцах хүсэлтэй байгааг "Украинская правда" өнгөрсөн тавдугаар сард бичиж байлаа.
"Сегодня" сонин өөрийн олсон мэдээллийн дагуу сэтгүүлчийн аллагын захиалагч нь 2005 онд үрэгдсэн Дотоод хэргийн сайд агсан Юрий Кравченко гэж Пукач нэрлэсэн гэж бичсэн байна.
Украины хэвлэлээр сөрөг хүчнийхний эх сурвалжаар аллагыг захиалагч нарын бусад нэрс гарсан байв. Тэнд бусдын хамт Литвин ба экс ерөнхийлөгч Леонид Кучмагийн нэр сонсогдож байсан юм. Гэхдээ тэдний оролцооны баримт байхгүй бөгөөд тэд өөрсдөө үүнийг үгүйсгэж байна.
Сэтгүүлч Георгий Гонгадзе 2000 онд алагдсан юм. Тэр үед сэтгүүлчийн толгойгүй цогцос олдсон юм. Энэ хэрэгт ДХЯ-ны гурван өндөр тушаалтан шүүгдсэн ба тэдний дарга Пукач нуугдаж байгаад 2009 онд баригджээ.
Генерал асан аллагад өөрөө оролцсоноо үгүйсгээгүй ба алагдсан сэтгүүлчийн толгойг тастан булсан газраа үзүүлжээ. Гэлээ ч Украины мөрдөн байцаагчид аллагын захиалагч ба гүйцэтгэгчдийг олоогүй л байна.