
Google Images Search буюу зургийн хайлтын системд 2001 оноос хойш дорвитой шинэчлэл хийгдээгүй бөгөөд өнгө төрхөө шинэчилснээр хэрэглэгчид хүссэн зургаа олоход илүү хялбар болж байгаа юм. Наанадаж л олон хуудас эргүүлж, зураг хайх шаардлагагүй, өөрөөр хэлбэр хулганын товчлуур дарах тоог багасгаж байгаа ажээ.
Гэхдээ одоогоор дэлхийн улс орнуудад эх хэл дээрээ ашигладаг Google-ийн нийт хэрэглэгчдийн 10 хувь нь шинэ хайлтын системийг ашиглах боломжтой боловч ойрын хугацаанд бүх хэрэглэгчдэдээ дээрх боломжийг олгох гэнэ.
Ямартай ч одоогоор англи хэл дээр Google Image Search шинэ өнгө төрхтэй болоод байна.
С.Цэлмэг