
Энэ жилийн ДАШТ-ий хамгийн эхний гоолыг ӨАБНУ-ын тоглогч Сипиве Чабалала Мексикийн хаалганд оруулсан билээ. Тэгвэл энэ мягмар гаригт түүний гоол оруулах үедээ өмсч байсан гутлыг Йоханнессбург хотод байрлах Өмнөд Африкийн хөлбөмбөгийн холбоонд хүндэтгэлтэйгээр байрлуулсан байна. Өмнөд Африкийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Леслэ Сэдибэ энэ үеэр Чабалалагийн гутлыг хөшөө болгон мөнхлөх талаар ярьсан байна. Гэхдээ яг аль хотын хаана энэ хөшөөг барихаа хэлээгүй юм. Энэ гоол нь Африк хүний Африк тивдээ оруулсан ДАШТ-ий анхны гоол учраас уг хөшөөг барих болсон гэжээ. Ийнхүү Соккер Сити цэнгэлдэхэд оруулсан Чабалалагийн гоол болоод тэнцээгээр өндөрлөсөн эхний тоглолтыг түүхэнд мөнхлөх зорилгоор 25 настай залуу тоглогчийн гутал хөшөө болон сүндэрлэх болж байна.
Score Studio