Эдийн засгийн асуудалд 280 цаг зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн асуудалд 280 цаг зарцуулжээ

Эдийн засгийн асуудалд 280 цаг зарцуулжээ
2010 оны хаврын  ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо Таван толгойн нүүрсний ордын асуудлаар шийдвэр гаргах, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2011 оны үндсэн чиглэл, Төмөр замын тээвэр болон өндөр технологийн аж үйлдвэр, шинэ бүтээн байгуулалтын талаарх ойрын болон дунд хугацааны төрийн бодлогыг тодорхойлох, 2009 оны улсын төсвийн гүйцэтгэлийн талаар санал, дүгнэлт гаргах, банк, санхүү, зах зээлийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай, Өрсөлдөөний тухай болон Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулиудыг хэлэлцэн батлуулжээ. Тайлант хугацаанд тус Байнгын хороо нийтдээ 17 удаа хуралдаж, хорооноос хуулийн төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх болон хяналтын чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг 100 гаруй удаа тус тус хуралдаж, эдгээр хуралдаанд ойролцоогоор  280 гаруй цаг зарцуулсан байна.

Б.Алтансүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж