Онгоцны үйлчлэгч хулгай хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Онгоцны үйлчлэгч хулгай хийжээ

Францын агаарын тээврийн Эйр Франс компанийн онгоцны үйлчлэгч бүсгүй олон сарын турш унтаж байгаа зорчигчдын эд зүйлсийг хулгайлдаг байсныг илрүүлэн баривчалжээ. Францын Лө Фигаро сонинд мэдээлснээр бол 47 настай Люси гэгч тэр стюардессийн хийж байгаа үйлдлийг илрүүлэхийн тулд цагдаагийнхан удтал тагнаж мөрдсөн гэнэ. Энэ оны 1-р сард Парис-Токиогийн нислэгийн дараа таван зорчигч гомдол гаргаж нийтдээ 4000 евро хулгайлагдсан хэмээн мэдүүлсэн гэнэ. Ийнхүү мөрдлөг эхэлж эцэст нь Люси гэгч стюардесс эд зүйлс нь алга болсон гэж гомдол гаргасан зорчигч бүхий бүх нислэгүүдэд хамт явсан цорын ганц ажилтан болох нь тогтоогджээ. Тэрээр нийтдээ 142 нислэгийн зорчигчдыг тонож амжсан бөгөөд ихэвчлэн бизнес классын зорчигчдыг унтахыг нь хүлээж байгаад дараа нь тэдний халаас болон гар тээшийг нь онгичдог байсан гэнэ. Голцуу бэлэн мөнгө, үнэт эдлэл,цаг,банкны карт болон чекүүдийг авдаг байсан аж. Тэрээр байцаалтын үед хэргээ хүлээсэн бөгөөд 2009 оны 3-р сараас хулгай хийж эхэлсэн гэнэ. Санхүүгийн асуудалд орсноос болсон гэж шалтгаанаа тайлбарлаж байгаа бөгөөд түүнд олон жил хорих ял оноох бололтой.

М.Наст
Эх сурвалж АР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж