Унгарын нийслэл Будапешт хотноо FILA буюу Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээлээ.
Энэ сарын 25-ныг дуустал үргэлжлэх тус тэмцээнд дэлхийн 47 орны 500 гаруй тамирчин оролцох бөгөөд манай улсаас эрэгтэй гурав, эмэгтэй найм, нийт 11 тамирчнаас гадна дөрвөн дасгалжуулагч, дөрвөн шүүгч Унгарыг зорьжээ.
Тэмцээний эхний хоёр өдөр сонгомол бөхийн барилдаан болж, аваргууд тодрох бөгөөд 22, 23-нд эмэгтэйчүүдийн, 24, 25-нд эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн барилдаан болох юм.

Залуучуудын дэлхийн аваргад оролцох манай баг тамирчид:
Шүүгчид: А.Баасанхүү, Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар, Л.Болормаа
Дасгалжуулагчид: Цэндийн Баярсайхан, Цэрэндалайн Баярсайхан, О.Пүрэвбаатар, Ц.Цогтбаатар
Эрэгтэй тамирчид: Б.Төгс /50 кг/, Б.Номин /55 кг/, Б.Хаш-Эрдэнэ /60 кг/
Эмэгтэй тамирчид: Э.Нарангэрэл /44 кг/, Б.Даваасүрэн /48 кг/, Д.Отгонцэцэг /51 кг/, Б.Номин-Эрдэнэ /55 кг/, С.Батцэцэг /59 кг/, Ш.Түмэнцэцэг /63 кг/, С.Пүрэвхүү /67 кг/, Б.Наранчимэг /72 кг/
С.Цэлмэг