
Tour de France 2010 олон өдрийн уралдааны 16 дахь гараанд уралдааны долоон удаагийн аварга алдарт Лэнс Армстронг 2005 оноос хойшхи анхны түрүүгээ авахаар дайрсан ч түүний ялалтыг Францын дугуйчин Пиеррик Федриго булааж авсан байна. 199,5 км зайд болсон тус гарааны ялагчийн төлөө найман дугуйчин бариа хүртэлх сүүлчийн нэг км-т өрсөлдсөн бөгөөд Би-Бокс багийн дугуйчин спринт уралдаанд хамгийн хурдан нь байж, таван цаг 31 минут, 43 секундын амжилт үзүүлж, ялалт байгууллаа. Харин Лжнс Армстронг ялагчтай ижил цагийн амжилттай ч зургадугаар байрт орсоноор 2005 онд долоо дахь удаагаа аварга болохдоо Сэнт-Этьений гараанд түрүүлж байснаас хойш дахин Tour de France-ын гараанд түрүүлээгүй хэвээр үлдлээ. Нийт дүнгийн хувьд шар цамцыг эзэмшигч Альберто Контадор тэргүүлсэн хэвээр үлдэж араас нь нэхэж яваа Люксембургийн Энди Шлек найман секунд алдсан хэвээр үлдсэн дөрвөн гарааг угтах гэж байна. Өнгөрсөн жилийн аварга Испани дугуйчин шар цамцыг эзэмшиж байгаа бол ногоон цамцыг мөн өнгөрсөн жилийн онооны лидер болсон Норвегийн Тор Хушовд эзэмшиж байна.
Өнөөдөр Tour de France амраад маргааш По-гоос Коль ду Турмалье хүртэл уулын сүүлчийн гараа болно.
Score Studio