
Английн Премьер лигийн “Арсенал” клуб довтлогчоо алдаж байгаа бололтой. Хорватын шигшээ багийн довтлогч Эдуардо Да Силваг Украины “Шахтёр Донецк” баг авахаар яриа хэлэлцээр “Арсенал”-тай хийж байна. Тиймээс ч Эдуардо буучидтай хамт Австрийн бэлтгэлийн баазыг зорилгүй үлджээ. 27 настай довтлогчийн хувьд гэмтэл бэртлээс болж 2008-2009 оны улиралд талбай дээр гараагүй бөгөөд өнгөрсөн улиралд ч тийм олон тоглолтыг хийгээгүй юм. Ерөнхийдөө форм муу болж бэртэл гэмтэл зовоон үндсэн бүрэлдэхүүнд багтахгүй байсан нь түүний Лондонгоос явах хүслийг нь нэмэгдүүлсэн бололтой. Энэ үед нь Хорватын шигшээ багийн стилээр тоглодог Мирчеа Луческу түүнд санал тавьжээ. Одоо “Арсенал”, “Шахтёр” багууд үнэ хөлсөн дээрээ тохиролцож чадвал Украиныг энэ долоо хоногтоо багтаад зорих нээ.
Score Studio