Дэлхийн эдийн засгийн хямрал нэртэй загварын орднуудыг ч тойрохгүй бололтой. “Chanel” загварын ордон тансаг зэрэглэлийн гар цүнхний үнээ 20 хувиар нэмэх шийдвэр гаргасан байна. Үнээ нэмэх болсон шалтгаанаа зардал өссөнөөс болж үйлдвэрлэлийн процесст хүндрэл үүсээд байгаатай холбон тайлбарлажээ.
Харин үнээ нэмэх болсон энэхүү мэдээг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг шүүмжлэлтэй хүлээн авч байгаа ба 20 хувь хэтэрхий өндөр хэмээн шүүмжилсэн байна. Харин тус ордны хэвлэлийн төлөөлөгч 20 хувь гэдэг санаанаас зохиогоод гаргачихсан тоо биш нарийн тооцоо судалгаан дээр үндэслэн гаргасан шийдвэр хэмээн мэдэгджээ.
Н.Наран