Холливуудын баян өв залгамжлагчдийн нэг Nicky Hilton хувцасны гоёл чимэглэлийн загвар зохион бүтээжээ. Тэрбээр нэлээд хэдэн жилийн өмнөөс энэ чиглэлээр сонирхон суралцаж эхэлсэн ба ийнхүү шинэ коллекцио гаргахаар болсон байна.
Тэрбээр “Би үнэхээр “галзуу” үнэт эдлэлийн цуглуулгатай. Эдгээр цуглуулга маань надад хувцасны гоёл чимэглэл хийх санаа өгсөн юм. Би Парисын зах болон Энэтхэгээс олон гайхалтай загвартай гоёл чимэглэлүүд худалдан авч байсан. Эдгээр дээрээ үндэслэн өөрийн гэсэн онцлог бүхий коллекци гаргахаар шийдлээ” хэмээн мэдэгджээ.
Түүний шинэ коллекцийг өөрийнх нь “Art Deco” компани хариуцан гаргах ба “Titan Brands”-тэй хамтран ажиллаж байгаа аж. Мөн түүний загварууд 35-480 ам.долларын үнээр худалдаалагдах юм байна.
Н.НАРАН