Жеррард “Ливерпуль”-д үлдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Жеррард “Ливерпуль”-д үлдэнэ

“Ливерпуль”-ийн фанатуудад дуулгах таатай мэдээ байна. Премьер лигийн арвин түүхтэй тус клубын ахлагч Стивен Жеррард “Энфилд”-ийн ногоон талбайд үлдэхээр болсон гэнэ. Өнгөрсөн зургадугаар сард клубын удирдлагатай байгуулсан гэрээгээ сунгаж, 2013 он хүртэл “Ливерпуль”-д хүчин зүтгэх гэрээтэй ч зуны арилжаа, наймааны үеэр түүнийг буурь сэлгэнэ, тэр тусмаа Испанийн эзэн хааны “Реал Мадрид”-ыг зорино гэх мэдээлэл гарсаар байсан юм.
Харин Жеррард багийнхаа шинэ дасгалжуулагч Рой Хожсонтой уулзсаны дараа тэрбээр цаашдын ирээдүйгээ Ливерпультэй холбох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Би Рой Хожсонтой тусгайлан уулзахыг хүсч байсан юм. Түүний төлөвлөгөө надад эрч хүч, урам зориг өглөө. Би энэ долоо хоногт л багийнхаа бэлтгэлд оролцлоо. Дэлхийн аваргад хамт оролцсон нөхөд маань ч байсан. Шинэ улирал эхлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж