
Хятад улсад сүүлийн 10 жилд тохиож байгаагүй гамшигт үер болж нийт нутгийх нь ихэнх хувийг хамраад байна. Өнөөдөр хийсэн мэдээллээр бол 701 хүний амь үрэгдэж 347 хүн ор сураггүй алга болжээ. Шаньси,Сичуань зэрэг мужуудад үерийн усны аюулаас гадна хөрс нуралтаас болж олон хүн амиа алдсан байна. Байгалийн энэхүү аюулт үзэгдлээс болж 1.4 сая хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрээд байгаа гэнэ. Нийтдээ 650 мянган орон байр сүйдэж142 тэрбум гаруй юанийн хохирол учраад байгаа аж.
М.Наст
Эх сурвалж АР