
Тэрээр АНУ-ын засгийн газар, “British Petroleum” хоёр “статик шийдэл” гэдэг аргын талаар ярилцаж байгаа бөгөөд энэ операцийн хүрээнд газрын тосны шүүрэлтийг зогсоохын тулд цооног руу шавар, цемент хольж шахах юм байна. “Apache” компанитай байгуулсан гэрээ нь Мексикийн булангийн газрын тосны осолтой холбоотойгоор хөрөнгөө зарж байгаа эхний тохиолдол гэж “British Petroleum” компанийн дарга Карл-Хенрик Сванберг ярьжээ. “BP” далайд цутгасан газрын тосыг тогтоож, цэвэрлэхийн тулд одоогийн байдлаар дөрвөн тэрбум ам.доллар зарцуулаад байгаа. Зарах гэж байгаа хөрөнгүүдэд нь Техас болон Шинэ Мексикийн зүүн өмнөд нутагт байдаг 3.1 тэрбум ам.долларын өртөгтэй үйлдвэрүүд болон Канадын баруун бүсэд байдаг 3.25 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн хийн бизнесүүд нь багтаж байна. Түүнчлэн Египетед байгаа газрын тосны хайгуул, үйлдвэрлэлийн хөрөнгүүдээ 650 сая ам.доллараар зарахаар болсон байна. Харин хэвлэл мэдээллүүдийн бичиж байгаа шиг Аляскийн “Prudhoe Bay” газрын тосны ордын хувьцаагаа “BP” “Apache”-д зараагүй байна.
“British Petroleum”-ийг Вьетнам, Пакистан дахь хөрөнгүүдээ болон болон Аргентин, Чил, Боливт үйл ажиллагаа явуулдаг “Argentine Pan American” компанид оруулсан есөн тэрбум ам.долларын хөрөнгөө зарж магадгүй гэж зарим хэвлэлийн хэрэгслүүд бичиж байна.
Т.Бадрах