Анхны чөлөөт сонгуулийн 20 жилийн ойг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Анхны чөлөөт сонгуулийн 20 жилийн ойг тэмдэглэнэ

Анхны чөлөөт сонгуулийн 20 жилийн ойг тэмдэглэнэ
Олон намын тогтолцоот анхны сонгууль явуулсны 20 жилийн ой маргааш тохионо.. Монголчууд түүхэндээ анх удаа олон нам бүхий ардчилсан сонгуулийг явуулсан нь дэлхий дахинаа ардчилсан Монгол Улс гэдгээ тунхаглан зарласан хэрэг байсан юм. 1990 оны долдугаар сарын 22 өдөр анхны олон намын оролцоот сонгууль явуулсаны 20жилийн ойг  Монгол Улсын Засгийн газрын төвшинд тэмдэглэн өнгөрөөхөөр бэлтгээд байна. 20 жилийн өмнө Ардын Их Хурлын 430 тойрогт МАХН, МоАН, МVДН, МСДН, МНН, МЧХН гэсэн улс төрийн зургаан нам өрсөлдөж, монголчууд анх удаа олон нам бүхий саналын хуудсыг бөглөж, хэний ч дарамт шахалтгүйгээр чөлөөтэй сонголтоо хийсэн юм. Тухайн үеийн анхны ардчилсан чөлөөт сонгуулиар байгуулсан АИХ анхны ардчилсан парламент болох Улсын бага хурлыг байгуулж байсан. Улмаар ардчилсан нийгмийн эрх зүйн тогтолцооны бат суурь болсон анхны Ардчилсан Үндсэн хуулийн төслийг гаргаж тухайн үеийн Ардын Их Хурлаар батлуулж байсан түүхтэй. Маргааш эл өдрийг тэмдэглэн Сүхбаатарын талбайд соёл урлагийн арга хэмжээ зохиох төдийгүй 16 цагаас баярын хурал хийнэ. Баярын хуралд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуян нар оролцож үг хэлнэ. Үдэш 19-22 цагт Сүхбаатарын талбайд баярын цэнгүүн болох юм байна.

Д.Цээнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж