C.J. Watson “Чикаго Буллс”-ын сэлгээний тоглогч

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

C.J. Watson “Чикаго Буллс”-ын сэлгээний тоглогч

Гэр бүлийн гишүүнийх нь эхэлж мэдээлснээр бол “Чикаго Буллс” баг хамгаалагч Си.Жей Уотсоныг солилцоо болгон элсүүлэх журмаар авч байгаа гэнэ.

Харин залуу хамгаалагчийнхаа оронд “Алтан мужийн дайчид” 2011 оны драфтын хоёрдугаар тойргийн сонголтыг өөрт шилжүүлжээ.

Өнгөрсөн улиралд 65 тоглолтод оролцож, 10,3 оноог дунджилж байсан Уотсонтой гурван жилийн гэрээг “Чикаго Буллс” хийж байгаа юм.

Уотсон ингэснээр бүх одод тоглогч Деррик Роүсийн сэлгээний тоглогч  болох юм. Гурван улиралд дунджааар 8,7 оноог 23 минутад авч байсан хамгаалагч Стивен Карри ирснээр талбай дээр бараг гарахгүй болсон. Тийм учраас ижил байрлалд тоглох боломжтой олон хамгаалагчийнхаа нэгийг “Голден Стэйт Варриорс” баг явуулж байгаа нь энэ юм.

Харин “Бухнууд”-ын нэг болсноор тэрбээр магадгүй Ронни Брүвэрийн тоглох минутыг багасгаж болох юм.

Энэ зун “Чикаго Буллс” хоёр удаагийн бүх одод довтлогч Карлос Бүүзер, мэргэн бууч Кайл Корвер, хамгаалалт сайтай Ронни Брүвэр гэсэн “Юта Жазз” багийн гишүүдийг өөрийн болгосон юм. Тэд гараа болон сэлгээний тоглогчдоо хангалттай сайн бүрдүүлж чадлаа. Харин одоо төвийн байрлалд хэнийг авчрах нь сонирхол татаж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж