“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 27 дугаарын тойм

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 27 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 27 дугаарын тойм
“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 27 дахь дугаар өнөөдөр хэвлэгджээ. Өнөөдрийн дугаарт, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлжээ. Энэ хуулиар төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хэрхэн хийх, хяналт шалгалтын объектын эрсдлийн ангилалыг тогтоож өгсөн байна. Түүнчлэн шинжилгээнд дээж  авахдаа улсын байцаагч акт бичих бөгөөд түүнд ямар зүйл тусгах талаар тодорхой заажээ. Төрийн хяналт шалгалтыг ямар зарчим баримталж хийх, хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журам болон мэргэжлийн хяналтын байгууллагын бүрэн эрхийг энэ хуулиар нарийн тогтоосон байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдаж гарсан 13 хуулийг эмхтгэлийн энэ удаагийн дугаарт нийтэлсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг 2010-2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталжээ. Төлөвлөгөөнд гэр бүлийн хөгжил дэх жендэрийн тэгш байдал, эдийн засгийн харилцаан дахь жендэрийн тэгш байдал, хөдөөгийн хөгжил дэх жендэрийн тэгш байдал, шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдал, жендэрийн асуудлаархи үндэсний тогтолцоо, иргэний нийгмийн оролцоо  зэрэг  асуудлын хүрээнд  үйл ажиллагааны тодорхой чиглэлийг тусгаж тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа, байгууллага, санхүүжилтийн эх үүсвэр, гарах үр дүнг дэлгэрэнгүй тусгасан байна. “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг бүрэн эхээр нь нийтэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж