
Монголын морин спортын уяачдын холбооны 15 жилийн ойд зориулсан төвийн бүсийн “Их хурд” шигшмэл хурдан морьдын азарганы уралдаан өндөрлөлөө. Азарганы уралдаанд Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, алдарт уяач П.Цэгмидийн Тайж халтар түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргөлөө. Түүнчлэн аман хүзүүнд нийслэлийн Хан-Уул дүүргийн уяач А.Отгонбаярын хар, гуравт Төв аймгийн “Агт эрдэнэ” галын уяач Х.Цогтсайхан Сүмбэн зээрд, дөрөвт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уяач О.Тагарваагийн далай зээрд, айргийн тавд Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын уяач Д.Мөнхдэлгэрийн халтар азарга хурдалжээ.
Б.Энх