Өнөөдөр болох үйл явдал

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Өнөөдөр болох үйл явдал

Өнөөдөр хаана, ямар үйл явдал, арга хэмжээ болох талаарх мэдээллийг хүргэж байна.
Тоглолт
-Буриадын орчин үеийн дууны тэмцээн өнөөдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт 15.00-19.00 цагт болно. Харин маргааш 12.00 – 18.00 цагт болох юм.
-Буриадын соёл урлаг, спортын олон улсын “Алтаргана” наадмын нээлтийн ёслол өнөөдөр Төв цэнгэлдэхэд болно. Наадам энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.  

-Аялал жуулчлалын үндэсний төвийн “Discover Mongolia” төвд “The Mongolian melody – descendant of the Great Khans” нэртэй монголын ардын урлагийн гадаадын жуулчдад зориулан тоглолт энэ сарыг дуустал ажлын өдрүүдэд 18.00 цагаас болно.
Үзэсгэлэн, үзвэрүүд

-Монголын дуу бүжгийн эрдмийн чуулгын “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт өдөр бүр 18.00 цагаас болно.
-“Түмэн эх” чуулгын тоглолт өдөр бүр 18.00 цагаас болно. Чуулгын байршил: Сеүл рестораний баруун талд, Хүүхдийн парк дотор.
-Үндэсний дуу бүжгийн “Сарны чулуу” чуулгын тоглолт өдөр бүр 18.00 цагаас болно. Тасалбарын үнэ том хүн долоон доллар, хүүхэд таван доллар, монголчууд 5000 төгрөг. Ажиллах хуваарь:Даваа-Баасан 9:00-17:00, Бямба 12:00-17:00
-Монголын уран зургийн галерейд: энэ сарын 30-ныг хүртэл өдөр бүр 9.00 – 17.00 цагаас үзэсгэлэн гарна. Тасалбарын үнэ том хүн 2000, хүүхэд оюутнууд 500 төгрөг.
-Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд энэ сарын турш өдөр бүр 9.00 – 17.30 цагийн хооронд үзэсгэлэн гарна. Том хүн 2500, хүүхэд 200, оюутан 400 төгрөг.
-“Хаан банк” уран зургийн галерейд даваа-баасан гаригт өдөр бүр 9.00 – 18.00 цагуудаас үзэсгэлэн гарч байна.
-“Занаду арт” уран зургийн галерейд даваа-баасан гаригт 10.00 – 22.00, Бямба гаригт 11.00 – 19.00 цагуудад уран бүтээлийн үзэсгэлэн гарна.
-Монголын зүү, зүймэл даавуун урлалын төвд өдөр бүр 10.00 – 20.00 цагуудад үзэсгэлэн гарна.
Музей
-Богд хааны ордон музей өдөр бүр 9.00 – 17.30 цагуудад нээлттэй байна.  Тасалбарын үнэ 1000, хүүхэд 300, оюутан 400, гадаад хүн 2500 төгрөг.
• Чойжин ламын сүм музейг өдөр бүр 9.00 – 19.30 цагт очиж сонирхоорой. Лавлах Тасалбарын үнэ том хүн 2500, хүүхэд 500, гадаад хүн 2500 төгрөг. Мөн өдөр бүр 17.00 цагаас Цам болон ардын урлагийн тоглолттой байна.
• Монголын үндэсний музей өдөр бүр 10.00 – 16.30 цагт таныг хүлээж авах боломжтой. Тасалбарын үнэ том хүн 2500, хүүхэд 600, оюутан 1200, гэр бүлээрээ үзвэл 3000 төгрөг.
• Монголын байгалийн түүхийн музейн ажиллах цагийн хуваарь өдөр бүр 10.00-16.30. Тасалбарын үнэ том хүн 2500, оюутан/өндөр настан 1000 төгрөг
• Монгол костюм музей даваа-баасан гаригт 9.00 – 18.00 цагт ажиллана. Тасалбарын үнэ гадаад иргэн 2000, монголчууд 1500төгрөг
• Монгол цэргийн музей өдөр бүр 10:00 –17:00 цагт үйлчилнэ. Тасалбарын үнэ том хүн 1000, оюутан 300, гадаад иргэн 2000 төгрөг
• Хэлмэгдэгсдийн дурсгалын музей даваа-баасан гаригийн 10:00 –17:00 цагт ажиллана. Тасалбарын үнэ том хүн 500, оюутан 200, гадаад иргэн 2000 төгрөг.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж