Д.Дэмбэрэл Баян-Өлгийчүүдэд мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Д.Дэмбэрэл Баян-Өлгийчүүдэд мэндчилгээ дэвшүүлэв

Д.Дэмбэрэл Баян-Өлгийчүүдэд мэндчилгээ дэвшүүлэв
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан тус аймгийн нийт иргэдэд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.
УИХ-ын дарга мэндчилгээндээ, Ардын хувьсгалын дараа Монгол Улсын үндэстний цөөнх казах, тува, урианхайн ард олныг улс төрийн эрх чөлөөгөөр хангах, тэдний аж ахуй, соёлыг хөгжүүлэхэд төр, засгаас ихээхэн анхаарч тэр үеийн засаг, захиргааны нэгж болж байсан  Чандмань Уулын аймгийн нутагт нэгэн шинэ аймгийг байгуулсан нь өнөөдөр  хөдөлмөр бүтээлийн арвин амжилтаар 70 жилийнхээ ойтой золгож буй Баян-Өлгий аймгийнхан юм.
Улс орны өнгө төрхийг шинэчлэн өөрчлөх үйлсэд Баян-өлгийчүүд идэвхийлэн оролцож, өлгий нутгаа хөгжүүлж ирсэн бөгөөд Та бүхний дундаас далан жилийн туршид бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, зохиолчид, хөдөлмөрийн сайчууд, урлаг соёлын алдартнууд олноор төрж гарсныг өнөөдөр бахархан тэмдэглэхэд таатай байна.
Улсын Их Хурал Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтуудыг тодорхойлж, түүнд суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг 2008 онд батлан гаргасан нь эдийн засгийн бүсчлэл, дэд бүтцийн хөгжлийн чиглэлийг оновчтой тогтоон аймаг, орон нутгийн хөгжлийг жигд хангах, иргэд маань аюулгүй орчинд эрүүл, тухлаг амьдрах боломжийг улам нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал баримт бичиг болсон юм. Аймаг, орон нутгийн хөгжлийн өнөөгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн түлхэц үзүүлэх энэхүү цогц бодлогыг Баян-Өлгий аймгийг хөгжүүлэх алс хэтийн төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлж байгаагийн дүнд аймгийн төсвийн орлого, хөрөнгө оруулалт нэмэгдэж, шинэ үйлдвэр, үйлчилгээний газрууд байгуулагдаж, иргэдийн амьжиргааны түвшин дээшилсээр байна. Өлгийчүүд төрөлх аймгийнхаа түүхэн ойг угтаж, далан бүтээлч ажлыг санаачлан хийж  сум, суурин газрыг тохижуулсан сайхан амжилтаар аймаг байгуулагдсаны ойг угтаж байгаад гүнээ талархаж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Та бүхэн төрөлх хэлээрээ сурч боловсрох, шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сонгох сонгогдох зэрэг үндсэн эрхээ эдэлж, соёл, ёс заншлаа хадгалан дээдлэхийн хамт шударга ёс, улс үндэсний эв нэгдлийг эрхэмлэн улс орны хөгжил дэвшилд улам идэвхтэй оролцож, хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт гаргана гэдэгт итгэж байна гээд нар хур тэгширсэн дэлгэр зуны энэ сайхан өдрүүдэд төрөлх аймгийнхаа 70 жилийн ойг ололт амжилт дүүрэн тэмдэглэж, ажлын амжилт, сайн сайхныг ерөөсөн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж