“Алтаргана” наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

“Алтаргана” наадам эхэллээ

Буриад зоны наадам “Алтаргана” наадмыг энэ жил манай улс нийслэлдээ зохион байгуулж байна. Одоогоос есөн жилийн өмнө анхны “Алтаргана” наадам Хэнтий аймгийн Дадал суманд болж байжээ. Энэ жилийн “Алтаргана” наадамд манай улсаас гадна ОХУ, БНХАУ, Якут, Халимаг, Узбекстан гэхчлэн олон орны 15 мянга гаруй төлөөлөгч  оролцож байна. Буриад зоноор овоглосон энэхүү наадмын бүхий л зан үйл буриад ёсоор явдаг онцлогтой. Буриад дууны наадамд 50 гаруй хүн авьяасаа сорихоор болсон бол буриад сур харваанд оролцохоор 20 гаруй багийн 200 гаруй хүн бүртгүүлжээ. Тэд багаараа болон хувийн харвааг явуулах бөгөөд түрүүлсэн харваачийг хоёр сая төгрөгийн бай шагнал хүлээж байгаа юм. Харин удаах байрт шалгарсан харваач 1.5 сая төгрөгийн шагналтай ажээ. Буриад бөхийн барилдаан нь 75 кг хүртэлх болон 75 кг-аас дээш жинд хоёр тусдаа болох ажээ. Хоёр жинд тус бүр 50 орчим бөх барилдахаар бүртгүүлжээ.  Бөхийн барилдаан үндэсний бөхийн нэгэн адил боловч аймгуудын наадмын адил аварга арслангууд барилдаад түрүүг нь авчих боломжгүйгээрээ ялгаатай юм. Түрүү бөхийн байг одоогоор нийтэд зарлахыг хүсэхгүй байгаа бөгөөд түрүү түрүүчийн “Алтаргана”-ын түрүүг алдаж байгаагүй гэдгээр нь Улсын начин Д.Цогзолдоржид ихээхэн найдлага тавьж байгаагаа наадмыг зохион байгуулагчид нуухгүй байна.
Наадмын дэлгэрэнгүй хөтөлбөрийг танилцуулъя.

7 дугаар сарын 20. Мягмар

09:00 Төлөөлөгчдийг хүлээн авч байрлуулна.
10:00 Наадмын номинацуудын бүртгэл
11:00 Буриадын соёл, урлаг, спортын олон улсын “Алтаргана-2010” наадмын хэвлэлийн бага хурал
16:00 Наадмын зохион байгуулах комиссоос төлөөлөгчдийн ахлагчдын уулзалт, шүүгчдийн хуралдааныг зохион байгуулна.
/Улсын филармони, Соёлын төв өргөө/

7 дугаар сарын 21. Лхагва

11:00-12:00 Буриадын соёл, урлаг, спортын олон улсын “Алтаргана” наадмын нээлтийн ажиллагаа
/Төв цэнгэлдэх хүрээлэн/

14:00 Буриад бөхийн барилдаан /Төв цэнгэлдэх хүрээлэн/
Буриад сур харваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/
Хурдан морины уралдаан
“Буриад хүний нэг өдөр” сэдэвт ардын аман зохиолын уралдаан /Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга/
Буриад ардын дууны уралдаан /Улсын филармони/
Буриадын орчин үеийн дууны тэмцээн /Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр/
Уламжлалт буриад гэрийн үзэсгэлэн /Төв цэнгэлдэх хүрээлэн/
“Дангина” гоо бүсгүйн тэмцээн /Соёлын төв өргөө/
“Буриад хувцас”-ны шилмэл загвар зохион бүтээгчдийн уралдаан /Улаанбаатар чуулга
“Алтаргана” гэрэл зургийн үзэсгэлэн /Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей/
Буриадын уламжлалт гар урлалын үзэсгэлэн /Уран зургийн галерей/
Баримтат болон уран сайхны киноны өдөр
Үлгэр туульчдын тэмцээн /Түмэн-эх чуулга/
Буриадын яруу найргийн наадам /Үндэсний номын сан/
Сэтгүүлчдийн “Алтан саг” тэмцээн /Улсын хүүхэлдэйн театр/

7 дугаар сарын 22. Пүрэв

10:00-18:00: “Буриад хүний нэг өдөр” сэдэвт ардын аман зохиолын уралдаан /Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга/
Буриад ардын дууны уралдаан /Улсын филармони/
Буриадын орчин үеийн дууны тэмцээн /Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр/
Уламжлалт буриад гэрийн үзэсгэлэн /Төв цэнгэлдэх хүрээлэн/
“Дангина” гоо бүсгүйн тэмцээн /Соёлын төв өргөө/
“Буриад хувцас”-ны шилмэл загвар зохион бүтээгчдийн уралдаан /Улаанбаатар чуулга/
“Алтаргана” гэрэл зургийн үзэсгэлэн /Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей/
Буриадын уламжлалт гар урлалын үзэсгэлэн /Уран зургийн галерей/
Баримтат болон уран сайхны киноны өдөр
Үлгэр туульчдын тэмцээн /Түмэн-эх чуулга/
Буриадын яруу найргийн наадам /Үндэсний номын сан/
Сэтгүүлчдийн “Алтан саг” тэмцээн /Улсын хүүхэлдэйн театр/
Буриад бөхийн барилдаан /Төв цэнгэлдэх хүрээлэн/
Буриад сур харваа /Төв цэнгэлдэх хүрээлэн/

7 дугаар сарын 23. Баасан

10:00-18:00 Уламжлалт буриад гэрийн үзэсгэлэн /Төв цэнгэлдэх хүрээлэн/
Буриадын уламжлалт гар урлалын үзэсгэлэн /Уран зургийн галерей/
“Алтаргана” гэрэл зургийн үзэсгэлэн /Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей/
16:00 Наадмын шагналтнуудын нэгдсэн тоглолт /Соёлын төв өргөө/
18:00 Наадмын хаалтын ажиллагаа, шагнал гардуулал ёслол /Соёлын төв өргөө/

7 дугаар сарын 24. Бямба. Төлөөлөгчдийг үднэ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж