Их мастерууд “Их тэнгэр”-т тулалдана

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Их мастерууд “Их тэнгэр”-т тулалдана




Дэлхийн шатрын спортын тавцанд нэр алдраа дуурсгасан дэлхийн шилдэг 12 эмэгтэй их мастерын оролцох Гран-при тэмцээн долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. FIDE буюу Олон улсын шатрын холбооны эмэгтэйчүүдийн гран-при тэмцээний тав дахь цуврал нь ийнхүү манай улсад өрнөх юм. Армяны шилдэг шатарчин Генрих Каспяраны нэрэмжит тус тэмцээнд манай улсаас их мастер Б.Мөнгөнтуул оролцож, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх юм. Олон улсын шатрын холбооны гран-при тэмцээнд мөн Сью Юйхуа /БНХАУ/, Майя Чибурданидзе /Гүрж/, Конеру Хампи /Энэтхэг/, Чжу Чень /Катар/, Татьяна Косинцева /ОХУ/, Хоу Ифань /БНХАУ/, Жао Сьюэ /БНХАУ/, Шень Ян /БНХАУ/, Мэри Себаг /Франц/, Бетул Илдиз /Турк/, Марта Фьерро /Эквадор/ нарын шилдгийн шилдэг их мастерууд оюун ухаанаа сорин өрсөлдөх ажээ.
FIDE-гийн өндөр зэрэглэлийн тэмцээнд тооцогдох гранпригийн цувралын зохион байгуулалтад манайхан нэлээд анхаарч байгаа бөгөөд тэмцээнийг “Их Тэнгэр”-т зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэнэ.  

Гран-при тэмцээнд өрсөлдөх шатарчид:

Б.Мөнгөнтуул /Монгол/

Сью Юйхуа /БНХАУ/

                                                
Майя Чибурданидзе /Гүрж/

Конеру Хампи /Энэтхэг/

Чжу Чень /Катар/

Татьяна Косинцева /ОХУ/

Хоу Ифань /БНХАУ/

Жао Сьюэ /БНХАУ/

Шень Ян /БНХАУ/

Мэри Себаг /Франц/

Бетул Илдиз /Турк/

Марта Фьерро /Эквадор/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж