
-Юуны өмнө баяр хүргэе. Тэмцээний талаар яриагаа эхэлье гэж бодож байна?
Баярлалаа.
Би саяхан Солонгосын загварын хамгийн том наадам болох “Asian model
festival awards”-ийн дэргэд энэ жилээс шинээр зохиогдож байгаа “Asian
new face model festival awards”-д оролцоод ирлээ. Тэгээд “Asian photogenic top model"
гэсэн шагнал хүртсэн. Манай монголоос гурван эмэгтэй, хоёр эрэгтэй
модель явсан. Ямартай ч байсан их амжилттай оролцсон. Солонгосын нэр
бүхий “од”-уудтай хамт нэг ширээнд суугаад шагнал аваад, сэтгэл их өндөр
байсаан.
-Хэдэн орон оролцсон бэ?
Азийн 17 орон оролцсон. Ер нь бол их том хэмжээний өргөн цар хүрээтэй
тэмцээн болсон. Оролцсон бүх орноос шүүгчид ирсэн.
-Бусад орны шүүгчид өөрийг чинь агентлагтаа урьсан гэж сонссон?
Тийм ээ. Оролцсон дийлэнх орнууд агентлагтаа урьсан. Хамтарч ажиллах санал тавьсан байгаа.
-Саналыг нь хүлээж авсан орон байгаа юу?
Одоохондоо яг таг шийдээгүй байгаа. Ямартай ч цаашдаа бодож үзнэ.
Солонгосын драм руу орох санал бас ирсэн. Хэлээ сайн сурчихвал кинонд
тоглох боломж бас нээлттэй болсон байгаа. Тийм болохоор бас үзээд
алдахыг л бодож байна.
-Урьд нь ийм том хэмжээний тэмцээнд орж байсан уу?
Үгүй. Би яг загвар өмсөөд хоёр жил хагас л болж байна. Гэхдээ энэ тэмцээн бол анхных нь байлаа
-Энэ тэмцээний онцлог нь юу байсан бэ?
Азийг тодорхойлох шинэ дүр төрхийг тодруулж байгаа бөгөөд анх удаа
зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм л даа. Жишээ нь Европ ч юм
уу, Африк, Австрали гээд хаашаа ч гарсан Ази тивийн загварыг
тодорхойлох шинэ моделийг шалгаруулсан гэдгээрээ асар том цар хүрээ, нэр
хүндтэй тэмцээн. Нэг ёсондоо Азийн топ модель ч гэж ойлгож болно.
-Чиний бодлоор бусад орнуудын моделиуд хэр чадварлаг байна?
Ер нь бусад орны моделиуд их чадвартай санагдсан. Ялангуяа Хятад, Япон, Солонгосын моделиуд их сайн юм байна лээ.
-Билгүүнээ яагаад загвар өмсөх болсон бэ?
Ер нь бол загвар өмсөнө гэж огт бодоогүй байж байгаад л өмсчихсөн л дөө. Манай эгч дагуулж очсон.
-Загвар өмсөхийн сайхан тал нь юу юм болоо? Хэдэн нас хүртэлээ загвар өмсөнө гэж боддог вэ?
Сайхан
юм гэвэл хамт олонтой. Ер нь бол хийхэд их урамтай ажил. Бас тайзан
дээр алхах их гоё. Хэд хүртлээ өмсөхөө мэдэхгүй байна. Өмсөх боломж
байвал өмсөөд л байх байхаа.
-Тайзан дээр гарахад яг ямар мэдрэмж төрдөг вэ, сандардаг уу?
Үгүй.
Сандрах юм бол байхгүй болсон. Тайзан дээр гарахад газар дээр явж
байгаа юм шиг санагддаггүй, нисч байгаа мэт л байдаг /инээв/.
-Билгүүнээ хэдэн настай вэ? Ямар мэргэжлээр сурч байна?
Би одоо 19 настай. МУИС-ийн ОУХ-ны сургуулийн эдийн засгийн ангид сурч байгаа.
-Чиний хувьд охидууд хэр хандаж байна? Танилцах санал их ирдэг үү?
Мэдэхгүй байнаа /инээв/. Найз охинтой болохоор тийм асуудал нээх гараад байдаггүй ээ.
-Монгол модель агентлагт хэр удаан харъяалагдаж байна?
Анх
загвар өмсөөд Дизайнеруудын холбоонд гэрээтэй байсан. Дараа нь Монгол
модель агентлагт орсон. Энэ агентлагт харъяалагдаж байгаадаа их баяртай
байдаг. Манай агентлагынхан яг нэг гэр бүл шиг халуун дулаан уур
амьсгалтай, Болормаа багш маань бидний ээж шиг л байдаг. Нэг ёсондоо
бидний хоёрдахь гэр, хоёрдахь ээж маань гэж ойлгож болно. Энэ дашрамд
бас багшдаа маш их баярлаж явдгаа хэлмээр байна. Үргэлжлэл..