“Зөгийн үүр” хөтөлбөр баталлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

“Зөгийн үүр” хөтөлбөр баталлаа

“Зөгийн үүр” хөтөлбөр баталлаа
Монгол Улсын засгийн газ­раас зөгийн үүр хөтөлбөрийг хэрэг­жүү­лхээр хэлэлцэж баталлаа. Энэ ажил нь гадаад улсад мэргэжил дээшлүүлэн сурал­цаж байгаа Монгол оюутан за­луу­сыг эх орондоо хүрэлцэн ирж эзэмшсэн мэргэжилээр нь ажил­луу­лах зорилго бүхий хөтөлбөр юм. Одоо­гийн байдлаар 40-50 мянга ор­чим нарийн мэргэжлийн боловсон хү­ч­ин шаардалгатай байгаа. Үүний до­тор дунджаар зургаан мянган на­рийн мэргэжлийн ажиллах хүч шаар­далгатай байгаа. Гадаад улсад ажил­лаж амьдарч байгаа хүмүүсийг Мон­гол Улсдаа буцаж ирж томоохон бү­тээн байгуулалтад гар бие оролцох бо­ломж нээгдэж байгаа гэнэ.

Хөгжлийн банк байгуулхаар боллоо

Мөн хуралдаанаар Монгол Улсад хөгжлийн банк байгуулах талаар хэлэл­цээд УИХ-аас бат­лан гаргасан томоохон төсөл хөтөл­бө­рүүдийг хэрэгжүүлэх, бүтээн бай­гуулалтуудад өөрсдөө идэвхи санаа­чил­гатайгаар оролцоход Хөгжлийн банк­ны үүрэг чухал хэмээн Засгийн газарын гишүүд үзжээ. Мөн УИХ-ын чуулганаар тус банкыг байгуулахад шаардлагатай бай­гаа дүрмийн санг бүрдүүлэх хөрөнгийг баталж, цаашид үйл ажиллагааг нь зөв чиглүүлж авч явахын тулд гадаадын хараат бус, мэр­гэшсэн байгууллагаар Хөгжлийн бан­кыг удирдуулж явуулах нь цааш­даа Монгол Улсын хөгжил, банкны сал­­барын үйл ажиллагаанд чухал нө­­лөө үзүүлнэ гэж үзэн холбогдох шийд­­вэрийг Засгийн газар хэлэлцэж баталлаа.

Концессийн жагсаалтыг зарчмын хувьд дэмжлээ

Концессийн хууль хэрэгжиж эхэл­сэнтэй холбогдуулаад концессийн жаг­саал­тыг Засгийн газрын хуралдаанаар хэ­лэл­цэж зарчмын хувьд дэмжсэн байна. Гэхдээ дахиж ажлын журмаар хэлэлцэж гаргах чиглэлийг Засгийн газраас өгсөн. Концессийн гэрээнд  бүгдийг төр өөрөө хийх боомжгүй аж. Харин хувийн хэвшил хийж бүтээх боломжтой жагсаалтуудыг оруулсан байна. Мөн төмөр зам, хөдөө аймаг бол­гонруу чиглэсэн авто замын асууд­­лыг шийдвэрлэхээр оруулсан.  “Ши­нэ бүтээн байгуулалт” хөтөлбөр бат­лан гаргасантай холбогдуулаад Улаан­баатар хотод орон сууцны хо­роо­лолууд барих ажлыг концессийн жаг­саалтад оруулхаар болсон байна. Мөн Сайн-шандын аж үйлдвэрийн цогцолборын асуудал, тавантолгойн ажил, Өмнийн говь оюутолгойн ажил явагдаж байгаа энэ үед Монгол Улс зөвхөн газрын дорхи баялагаа зарах уу. Эсвэл боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү, гэдэг асуудлын засгийн газар хэлэлцэж. Сайншандад газрын доорхи баялагийг ашиглаад эцсийн бүтээгдэхүүн үйлд­вэрлэх үйлдвэрлэлийн иж бүрэн парк байгуулах шийдвэр гаргасан. Энэ асууд­латай холбогдуулаад холбогдох хуулийн компани хөлсөлж авч ажил­луу­лах. Хууль эрх зүйн орчныг сайж­руулах чиглэлээр судалгаа хийж ажил­лахыг Монгол Улсын засгийн газараас үүрэг болгожээ.

Б.Алтансүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж