Шашин урлагийн их цэнгүүн болно

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Шашин урлагийн их цэнгүүн болно

Энэ сарын 10-нд Монгол бөхийн өргөөнд Завхан аймгийн иргэдийн шашин урлагийн цэнгүүн болох гэж байна. Уг цэнгүүнд Завхан аймгийн 108 лам хувраг, мөн Завхан аймгаас төрөн гарсан урлаг соёлын одод ая дуугаа өргөнө. Мөн хүчит 32 бөхийн барилдаан болох юм байна. Цэнгүүнийг Завхан аймгийн залуучууд, оюутны хөгжлийн төв болон Очирваань Уул холбоо, Завханчуудын спорт холбооноос зохион байгуулж байгаа аж. Цэнгүүнд оролцогчдоос есөн азтан шалгаруулж  2,5 сая төгрөгөөр шагнах гэнэ.  

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж