Их британичууд цахилгаан скутер бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Их британичууд цахилгаан скутер бүтээжээ

Гэртээ оруулаад нэг цагийн дотор бүрэн цэнэглэх боломжтой зөөврийн баттерей бүхий цахилгаан скутер худалдаанд гарчээ. “Yogo” нэртэй 2000 фунт стерлингийн үнэтэй уг скутер нь ойр зуурын жижиг аялалд зориулагдсан бөгөөд цахилгаан хөдөлгүүр нь 100сс шатахуун хөдөлгүүртэй хүчин чадлын хувьд ижил гэнэ. “Yogo”-г бүтээсэн “Econogo” фирмийн мэдэгдсэнээр уг скутер нь Их британийн анхны цахилгаан хөдөлгүүртэй, зөөврийн баттерейтай скутер гэнэ. Баттерейг бүрэн цэнэглэсэн тохиолдолд 35 км замыг саадгүй туулах ба дээд хурд нь 60 км/цаг ажээ. Үйлдвэрлэгчдийн зүгээс бага оврын мопедтой төстэй загварыг мөн үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ нь 43 км/цагийн дээд хурдтай байх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж