Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 14 дүгээр хуралдаан Улаанбаатарт эхлэх гэж байгаатай холбогдуулан тус хуралдаанд оролцохоор ирсэн ОХУ-ын Тээврийн сайд И.Е.Левитин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод ОХУ-ын Ерөнхий сайд В.В.Путины мэндчилгээг ОХУ-ын Тээврийн сайд уламжиллаа. Ерөнхий сайд мэндчилгээг хүлээн аваад, хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд амжилт хүсэв.
Тэрбээр Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглээд, Засгийн газар хоорондын комиссын (ЗГХК) ээлжит 14 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлууд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, хоёр орны ЗГХК-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар ОХУ-ын төлөөлөгчидтэй санал солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ