Цаст Гималай орчимд “Дэлхийн үйлдвэрүүд” нэг нэгнээ өрсөлдөөнд аль хэдийнэ уриалан дуудсан. Ердөө 3500 километр урттай ерөнхий хилийн наана, цаана Хятад, Энэтхэг хэмээх Евразийн хүчирхэг гүрнүүд хүний олон, хөгжлийн бодлогоороо уралдаж байна. Гэвч Энэтхэг удирдлагын хувьд замбараагүй. Харин Хятад коммунист дэглэм дор хатуу чанга бодлого баримталдаг. Олон улсын эдийн засгийн шинжээчид “Дэлхийн үйлдвэрүүд”-ийг ийн дүгнэж байна. Хамгийн сонирхолтой нь эдгээр улс нэг нэгэнтэйгээ өрсөлдөн хөгжиж, өдгөө Европ, Ази тивд томоохон хөрөнгө оруулалтуудыг хийх болов. Дундад улс. Олон зууны тэртээгээс өөрсдийгөө “Энэ ертөнцийн соёл, оюун санааны төв” хэмээн өргөмжилж ирсэн хятадууд эх газарт орших улсаа ийн нэрлэдэг. Бэлгэдлийн хувьд, улс төр, эдийн засаг, соёл, урлаг, боловсрол гэхмэтчилэн бүхий л салбарын гол цөм байх бодлогыг тэд эртнээс баримталж ирсэн нь “Дундад” хэмээх тодотголоос тодорхой харагдана. Мао Зэдунь тэргүүтэй Хятадын Коммунист намынхан Дундад улсыг 1949 онд социалист улсаар зарлан тунхагласан түүхтэй. Социалист, коммунист үзэл баримтлал дор улсаа хөгжүүлэх тэдний төлөвлөгөө нуран унасан ч Дэн Сяопин эдийн засгийн шинэчлэлүүдийг 1978 оны арванхоёрдугаар сараас амжилттай хэрэгжүүлж эхэлсэн юм. Өмнөд хөршийнхөнд “Дэн өвөө” хэмээн хүндлэгддэг Дэн Сяопины удирдан санаачилсан шинэчлэлийн уриа “Хятадын онцлогтой социализм”. Тэрбээр Хятадыг хүчирхэгжүүлэх энэхүү “машин”-аа энэ зууны эхэн хүртэл жолоодсон билээ.
Дэлхийн хүчирхэг 10 гүрний нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2050 он хүртэл хэр өсөхийг ажиглагчид урьдчилан тооцоолжээ. Хятад улсад нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2000 онд 1078 ам.доллар байсан бол Энэтхэгт 469 ам.доллар байсан аж. Тэгвэл энэ онд хятадууд дээрх тоон үзүүлэлтийг 2998 ам.доллар, Энэтхэг 929 ам.долларт хүргэхээр чармайж байна. Гималай орчим дахь хоёр улсын өрсөлдөөн 2020 онд улам ширүүсч, Хятад нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээ 7070 ам.доллар, Энэтхэг 2104 ам.долларт хүргэх нь. Харин цаг хугацааны машиныг 40 жилийн дараах үед аваачвал өмнөд хөршийн эдийн засаг бүр “галзуурч”, дээрх үзүүлэлт 44453 ам.долларт хүрэх бол Энэтхэгийнх 27803 ам.доллар болно. Хэдийгээр барууныхан үүнийг “Зөвхөн урьдчилсан төлөв төдий зүйл” хэмээн үл тоомсорлож буй ч “Дэлхийн үйлдвэр”-үүдийн эдийн засаг өдөр ирэх тусам тэлж, ажиглагчдын таамаглал үнэнд дөхөх магадлалтайг нотолсоор байгаа юм. Өнөөдрийн байдлаар, Хятад улс нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр АНУ, Японы дараа дэлхийд гуравдугаарт орж байна. Дэн өвөөгийн шинэчлэл ийнхүү Хятадыг дэлхийн эдийн засгийн гол төв болгон өргөмжилж, Энэтхэгээс хоёр дахин том зах зээлтэй социалист орныг бүтээн байгуулжээ.
Энэтхэг улс хил залгаа Пакистантай Кашмир мужаас үүдэлтэй газар нутгийн маргаанаа цэгцэлж чадалгүй 60 гаруй жил болж байхад Хятадын “хэтэвч”-ийг Хонконг, Макао улам зузаатгаж байна. Ялангуяа Макао мөрийтэй тоглоомд суурилсан аялал жуулчлалын орлогоо өмнөд хөршийн хөгжилд нэмэрлэдэг. Гэхдээ Макао “Нэг улс, хоёр тогтолцоо” хэмээх бодлого дор 2049 он гэхэд бие даасан улс болох төлөвлөгөөтэй байгаа. Португалийн колоничлолд олон жил байсан хятадууд ийм бодлоготой байхад Их Британид 1841 онд колоничлогдсон Хонконг Хятадыг худалдаа, үйлдвэрлэлийн орлогоороо тэтгэдэг. Хонконг нь өнгөрсөн зууны эцэст Нью-Йорк, Роттердам руу ачаа тээвэрлэх дэлхийн долоо дахь том боомт байв. Мэдээж хэрэг, далайн тээврийн орлого Хятадын “хэтэвч”-нд орж байсан нь дамжиггүй. Хөрш улс нь ийнхүү хүрээгээ тэлж буйд Энэтхэг ямагт түгшдэг. Эдийн засгийн бодлого, хөгжил, бас Хятад хэмээх үг энэтхэгчүүдийн хувьд хамгийн эмзэг сэдэв юм.
Хүний олноор хүчирхэгжих алхмыг дээрх хоёр орны аль, аль нь хэрэгжүүлж байгаа. Хятадын хүн ам өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар, 1.3 тэрбумд хүрсэн бол Энэтхэгийнх 1.15 тэрбумд хүрчээ. Эдгээр улс дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлд голлон тоглохын зэрэгцээ жижиглэнгийн худалдаагаараа алдартай. Харин сүүлийн үед гадаад зах зээлд хямд ажиллах хүчин гаргах бодлого баримталсан нь үр өгөөжөө өгч байна. Хамгийн энгийн жишээ гэвэл, Энэтхэгийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд юм. Тэд АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад анх хямд цалинтай ажил хийж, зах зээл дэх орон зайг аажмаар эзэлж байсан бол өдгөө дэлхийд алдартай “Майкрософт” компанийн гол цөмийг бүрдүүлж байна. Энэтхэгчүүдийн зах зээлийг сэм эзлэх иймэрхүү бодлогууд амжилттай хэрэгжсэний эцэст тус улс нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр хүчирхэг 10 гүрний тоонд орсон юм. Монголд ид моодонд ороод буй РРР буюу төр, хувийн хэвшлийнхний түншлэлийн харилцаагаараа энэ орон дэлхийд дөрөвдүгээрт орж байна. Товчхондоо, төр, хувийн хэвшлийнхний хос менежмент Энэтхэгийн хөгжлийн гол түлхүүр нь билээ. Ийнхүү социалист ардчилсан нийгмийн тогтолцоо энэтхэгчүүдийг өрнө, дорны хөгжлийн хэмнэлтэй хөл нийлүүлж байна. Хагас тэрбум ажиллах хүчинтэй тус улсын төсвийг зузаатгагч гол салбаруудын нэг нь хөдөө аж ахуй.
Хятадууд Дао, Буддизмын үзэл дор эдийн засгийн ирээдүйн дүр зургаа бясалгасаар суугаа. Ойрын 30 жилд дэлхийн эрчим хүчний эрэлт, хэрэгцээний өсөлтийн 20-25 хувийг дангаар бүрдүүлнэ. Өдгөө өдөрт хоёр сая гаруй баррель газрын тос импортолж буй бол 2030 онд 10 сая баррельд хүргэж, дотоодын хэрэгцээнийхээ 80 хувийг хангана. Үүгээр ч зогсохгүй нүүрсний салбарт жил бүр дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулна. Энэ бол хятадуудын төлөвлөгөө. Тэдний энэхүү алхам Энэтхэгийн газар нутагт хүрсэн нь хоёр улсын хооронд багагүй маргаан дэгдээсэн. Тухайлбал, Кашмирт хоёр тэрбум ам.долларын өртөгтэй цахилгаан станц барих гэсэн Хятадын бизнесмэнүүдэд энэтхэгчүүд эсэргүүцэл илэрхийлсэн удаатай. Хятадыг улсынхаа нутаг дэвсгэрт нөлөөгөө бэхжүүлэх нь гэж хардсан учраас тэр л дээ. Тэр тусмаа газар нутгийн талаар байнга маргалдаж байдаг Пакистан, Шри-Ланкийн боомтуудад хятадууд санхүүжилт хийдэгт энэтхэгчүүд таагүй ханддаг. Энэтхэг Хятадаас дутахгүй гэсэн шиг уул уурхай, эрчим хүчний салбараа элбэн тохинуулах зуур өмнөд хөршийнхөн Балба, Хятадыг холбох автозам барьж, Түвдээс Балба руу төмөр зам татахаа мэдэгдсэн. Харин энэтхэгчүүд эдгээр улсад хөрөнгө оруулж, Хятадын нөлөөг сааруулах ажиллагаа явуулдаг нь Афганистанаас тодорхой харагдана. Хятадууд зэсийн ордыг нь ашиглах талаар афганистанчуудтай тохиролцсоны дараа Энэтхэг улс тус оронд нэг тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн билээ. Гэвч дэлхий нийт Хятад, Энэтхэгийн өрсөлдөөнөөс ялагч тодрохыг хүсдэггүй. Тэр тусмаа АНУ зэрэг их гүрнүүд эдгээрийн аль, алинтай нь муудалцахыг бүр ч хүсдэггүй юм. Учир нь эд “Дэлхийн үйлдвэр”-үүд.

С.Баттулга: Улстөрийн тойм