Концессийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулаад концессийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж зарчмын хувьд дэмжсэн байна. Гэхдээ бүгдийг төр өөрөө хийх боомжгүй аж. Харин хувийн хэвшил хийж бүтээх боломжтой жагсаалтуудыг оруулсан байна. Мөн төмөр зам, аймаг болгон руу чиглэсэн авто зам, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр батлан гаргасантай холбогдуулаад Улаанбаатар хотод орон сууцны хороололууд барих ажлыг концессийн жагсаалтад оруулахаар болсон байна. Мөн Сайн-шанд тавантолгойн ажил, өмнийн говь оюутолгойн ажил явагдаж байгаа энэ үед Монгол Улс зөвхөн газрын дорхи баялагаа зарах уу. Эсвэл боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү, гэдэг асуудлын засгийн газар хэлэлцэж. Газрын доорхи баялагийг ашиглаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийн иж бүрэн парк байгуулах шийдвэр гаргажээ.
Б.Алт