Манай оронд айлчилж байгаа Японы Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Иши Доширо болон Хёго мужийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн Ёшимото Макото, Кансай их сургуулийн профессор Яманака Тошиюки нарыг УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы Парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы Парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы Парламентын бүлгийн гишүүн Г.Баярсайхан нар мөн оролцсон юм.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хүндэт зочдод хандан, Монгол оронд тавтай сайхан зочлохыг хүсээд энэ хаврын УИХ-ын ээлжит чуулган завсарлаад удаагүй байгаа бөгөөд манай Парламентын гишүүд та бүхэнтэй нүүр тулан уулзаж байгаадаа баяртай байна гэлээ. Мөн тэрээр УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталсан зарим чухал гол хуулиудын талаар болон улс орны нийгэм, эдийн засгийн амьдрал, дэд бүтцийн зарим салбар, түүний дотор уул, уурхай, ашигт малтмалтай холбоо бүхий асуудлаар товч танилцуулгыг хийсэн.
Монгол, Япон улсын харилцаа сүүлийн 20 жилд иж бүрэн түншлэлийн хэмжээнд өргөжин тэлж, үүний зэрэгцээ хоёр орны Парламентуудын хамтын ажиллагаа ч мөн хөгжин дэвжиж байгааг уулзалтад оролцсон талууд онцлон тэмдэглэлээ.
Ашигт малтмалын чиглэлээр ураныг энхийн зориулалтаар ашиглах болон эрчим хүчний салбарт энэ тал дээр түлхүү хамтран ажиллах, бизнесийн, хувийн хэвшлийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагааг өргөжүүлж, цаашлаад энэ чиглэлд төр, засгийн анхаарлыг түлхүү хандуулах зэрэг олон чухал асуудлаар уулзалтад оролцсон Парламентын хоёр талын гишүүд санал бодлоо солилцсон байна.

Холбоотой мэдээ